“Дулааны бадамлах дөл” ХХК-ий ерөнхий захирал С-ийг барьцаалж, дээрэмдсэн бүлэг этгээдүүдийг баривчлан саатуулжээ

  Ховд аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга цагдаагийн хошууч Ш. Сүхтулга
Ховд аймгийн дулааны Бадамлах дөл ХХК-ны захирал С-ийг бүлэг этгээдүүд барьцаалж их хэмжээний мөнгө нэхэж дээрэмдсэн хэрэг Ховд аймгийн нутаг дэвсгэрт энэ сарын 19-ны өдөр үйлдэгдсэн. Хохирогч өглөөний 8 цагт машинаа унаад ажил руугаа явж байхад нь жижиг суудлын тэрэг машиных нь араас ирж мөргөжээ. Тухайн үед хохирогч С нь осол гарсан гэж ойлгоод машинаас буумагц 4 этгээд хутга тулган барьцаалж машиндаа суулгаад Увс аймгийн зүг хөдөлжээ. Хохирогч С-ийн утас холбогдохгүй байсан тул хэрэг үйлдэгдснээс хойш 4 цагийн дараа буюу өдрийн 12 цаг орчимд Ховд аймгийн цагдаагийн газарт ар гэрээс нь хүн алга боллоо гэсэн дуудлагыг өгчээ. Дуудлагын дагуу Ховд аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шуурхай ажиллагааг зохион байгуулснаар Завхан аймгийн Сонгино сумаас гэмт этгээдүүдийг оройн 22 цагийн орчимд баривчилан саатуулжээ.
Гэмт этгээдүүд Хэнтий аймгийн харъяат гэдэг нь тогтоогдоод байгаа юм. Тодруулбал: 17-19 насны 3 этгээд , 55 настай 1 этгээд уг хэргийн бүлэглэн үйлджээ. Хохирогч С-ийг барьцаалах үедээ виза картнаас нь тодорхой хэмжээний мөнгө гаргуулан авснаас гадна хохирогчийг сэтгэлзүйн хүнд дарамтанд оруулж  гуя гарт нь мэс хүргэжээ. Хохирогч С нь Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байга юм байна. Чухам ямар зорилгоор  Хэнтий аймгийн хүмүүс Ховд аймгийг зорин ирэв гэдэг нь анхаарал татаж байна.
Ямартай ч үйлдэгдсэн дээрх хэрэгт Ховд аймгийн цагдаагийн газараас хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын шатанд шалгах ажиллагааг явуулж байна. Одоогоор гэмт этгээдүүдийг Ховд аймгийн нээлттэй хаалттай 457-р хорих ангийн цагдан хориход саатуулжээ. 
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг
 




Сэтгэгдэл ( 0)