Олон улсын ахмадын баярын өдрийг угтан аймгийн ГХБХБГ-ын хамт олон ахмадуудаа хүндэтгэл үзүүллээ

  Олон улсын ахмадын баярын өдрийг угтан аймгийн ГХБХБГ-ын хамт олон улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө уйгагүй хөдөлмөрлөж, залуу халуун насаа ажил мэргэжилдээ үнэнчээр зориулан зүтгэж ирсэн ахмадууд, алдартан гавьяат барилгачдын төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.



Ховд хотын их бүтээн байгуулалт, хот төлөвлөлт гээд өнөөгийн шинэ хотын төрхийг бий болгоход хөдөлмөр оюунаа зориулсаар ирсэн ахмад буурлууд, алдартан гавьяатуудын сургаал зөвлөмжийг сонсож, байгууллагынхаа үйл ажиллагаа, хэтийн зорилтын талаар ярилцан нэгэн өдрийг түүх, дурсамж дүүрэн өнгөрүүлсэн байна. Уулзалтын төгсгөлд ГХБХБГын хамт олны зүгээс нийт ахмадууддаа дурсгалын зүйл хадгалууллаа.

Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)