Улаанбурхан өвчний вакцинжуулалтад16-18 насны хүүхдүүд болон ЕБС-ийн багш нарыг хамруулахаар төлөвлөж байна.
Улаанбурхан нь амьсгалын замын эрхтнүүд болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, вирусийн гаралтай, зөвхөн хүнээс хүнд халддаг, дэгдэлт, халдварын эрсдэл өндөртэй өвчин. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварлана. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг.2024 оны 08 дугаар сарын 22-ний байдлаар Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 12 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 8 нь зэргэлдээх Баян –Өлгий аймагт бүртгэгджээ.
Одоогоор өрхийн эрүүл мэндийн төвүүдэд товлолын дагуу вакцинжуулалт хийгдэж байгаа. Цаашид 16-18 насны хүүхдүүд, БС-ийн багш нарыг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 0)