Ховд Их Сургуулийн “ДА” багш гавьяат цол хүртлээ

  ХИС-ийн доктор, профессор Б. Даваадорж нь бага дунд сургуулийг төгсөж улмаар Ховд аймаг дахь УБДС-ийн Монгол хэл, Уран зохиолын багш мэргэжил эзэмшин төгссөнөөс хойш өдгөө 50 гаруй жил боловсролын салбарт тасралтгүй ажиллаж яваа алтан үеийн ахмад багш нарын нэг юм. Тэрээр Баруун Монголын Ойрад Монголчуудын хэл аман аялгууг судлах, тод, төвд судар бичиг соёлын эх хэрэглэгдэхүүн цуглуулан судлахын зэрэгцээ шинжлэх ухааны зохиол бүтээл, судалгааны ажилуудаа “Монгол бичгийн үсэг, бичвэрийн тогтолцоо холбох, холбох ёсны учир зүй, монгол хэл аялгуу, бичиг үсгийн дурсгал”-ын талаар дагнан судалгааны ажил хийдгээрээ онцлогтой.





 
Боловсролын салбарт ажил амьдралынхаа 50 жилийн уйгагүй хөдөлмөр зүтгэлээ зориулж, МУ-ын жөгжил цэцэглэлт, тэр дундаа хэл аман аялгууг судлах эрдэм шинжилгээний бүтээл туурвил ууд, судлагдахууныг шинээр хэвлүүлэн гаргасан оюуны асар том хөрөнгө оруулалтыг нь үнэлж ийнхүү МУ-ын гавьяат багш цолоор алдаршуулж байгаад баяртай байгаагаа тэр онцоллоо. Аймаг орон нутгийнхаа нэрийг улсдаа гаргаж, олон мянган шавь нарынхаа бахархал болсон шинэхэн гавьяатаа Ховд аймгийн удирдлагууд хүндэтгэн хүлээн авч байр хүргэлээ. ХИС-ийг төгссөн төгсөгчдийн дундаас гавьяат багшийн цолонд хүрсэн анхны төгсөгч, ХИС-аас төрөн гарч буй 9 дэх гавьяат багшаар Б. Даваадорж багш нэрлэгдэж байгааг сургуулийн удирдлагууд бахархан хэлж байлаа.

 




Сэтгэгдэл ( 0)