Ховдчууд шударга ёс шаардсан тайван жагсаалыг 2 дахь удаагаа зохион байгуулж байна
Нүүрсний хулгайн эсрэг, шударга ёс шаардсан иргэдийн жагсаал УБ хотноо 20 гаруй хоног үргэлжилж байна. Залуусын эв санаа, үзэл бодол, хүсэл тэмүүллийн илэрхийлэл болсон жагсагчид хүйтнийг үл тоон хонон өнжин тэмцэж байгаа хэдий ч төр засгаас тодорхой шийдвэр гаргахгүй байгаа учир тэмцлээ үргэлжлүүлсээр байгааг мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулсаар байгаа.
Монголын ирээдүй, үр хойчийнхоо сайн сайхны төлөө шударга ёс шаардаж хариуцлага нэхэх жагсаал Баруун бүс тэр дундаа Ховд аймагт 2 дахь удаагаа зохион байгуулагдаад байна.
Анхны жагсаал 12 сарын 5-ний өдөр болсон ч зөвшөөрөл аваагүй гэх шаардлага тавигдаж зарим жагсагчдыг торгосноор иргэдийн бухимдлыг багагүй төрүүлээд байсан. Харин энэ удаа албан ёсны зөвшөөрөлтэйгөөр үзэл бодлоо илэрхийлсэн залуусын төлөөлөл төв талбай дээрээ тайван жагсаалыг үргэлжлүүлж байна.
Сурагчдын ээлжийн амралт тавьсантай холбоотойгоор шударга бус нийгмийг бий болгосон төр засаг, нүүрсний хулгайчдыг илчилж ард түмнээс булаасан боломж бүрд хариуцлага нэхэж буй жагсаалыг Ховдын залуус дэмжин тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх боломж бий гэдгийг жагсаал зохион байгуулагчид мэдэгдэж байна. Дээрх жагсаал тодорхойгүй хугацаагаар үргэлжилнэ гэлээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)