Ховд аймагт “Сүү цагаан идээ” борлуулах төв баригджээ

  Сүү цагаан идээ борлуулах төв 60 гаруй сая төгрөгийн өртөгөөр баригдаж 7 сард ашиглалтад орсон боловч албан ёсны нээлтээ 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хийлээ. жээ. Нээлтийн үйл ажиллагаанд НYБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа, SECIM- нэмүү өртгийн сүлжээ төслийн зохицуулагч Б.Золзаяа, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г Пүрэвганди ,Ховд аймгийн засаг даргын орлогч Б. Уранчимэг болон бусад албаны хүмүүс оролцлоо. Тус худалдааны төв Өдөр бүр шинэ, баталгаат 15 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс хамгийн хямдаар худалдаалж байна.



Орон нутагт “Сүү цагаан идээ боловсруулах төв ” ашиглалтад орсноор үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүг нэмэгдүүлэх, сүүний нөөц ашиглалтыг сайжруулах, малчдын орлого болон ажлын байр нэмэгдэх ач холбогдолтой юм. Иргэдийн хувьд өнгө үзэмж, амт чанар сайтай бүтээгдэхүүнийг малчдаас шууд худалдан авалт хийх боломжтой. Зах худалдааны төвтэй харьцуулахад үнийн хувьд хямд, бараа бүтээгдэхүүний сонголт арвин, амт сайтай байгааг иргэд хэлж байна.

Бэлтгэсэн: Г. Батчимэг




Сэтгэгдэл ( 2)
Irgen

2019 оны 10 сарын 01-нд

Ystoi ih taalagdsan. Udur bur shine urum idej bgaa shuu. Mun suu ni hymdhan taalagsan shu. Amjilt

irgen

2019 оны 09 сарын 30-нд

ert ongoihgui suu ni baihgui yum ni barag l unetei taldaa orno shuu gadaa ni suu 2000 gej bhad 3000 gej bsan tarag