Ховд аймгийн Засаг дарга Э. Болормааг Захиргааны шүүхэд хариуцагчаар дуудуулжээ
Тэрээр өөрийн цахим хуудаснаа ийн нийтэлжээ.
1. Миний амь насанд заналхийлсэн бичлэгийг олон нийтийн сүлжээнээс саяхан үзээд хэдийгээр албан бус мэт боловч сошиал хаягаар тайлбар өгөхөөс өөр аргагүй санагдлаа.“Халзан бүрэгтэй” төслийн хүрээнд үүссэн цаг үеийн асуудлаар холбогдох тайлбар, мэдээллийг өгч байна.
Нутгийн ард иргэдийн сэтгэл зүйд дарамт болсоор байгаа уг төслийн асуудлаар далимдуулан нэр бүхий хүмүүс улс төрийн оноо авах зорилготой үйлдлүүдийг удаа дараа гаргаж иргэдийг буруу ташаа мэдээллээр турхирч байгаад харамсаж байна.
2. “Халзан бүрэгтэй” Төслийг зогсоох шийдвэр гаргасны минь төлөө төслийн хэрэгжүүлэгч аж ахуй нэгж намайг өнөөдөр шүүхэд өгсөн байна.
Миний бие өнөөдрийг хүртэл газрын ховор элементийн төслийг иргэдийн дэмжлэг, зөвшөөрөлгүйгээр үргэлжлүүлэхгүй гэсэн байр суурийг баримталсаар ирсэн бөгөөд цаашид ч баримтлах болно.
3. Манай аймагт болж байгаа асуудал бол зөвхөн Ховд аймгийн ганц уул уурхайн төслийн асуудал биш гэж бодож байна. Өнгөрсөн олон жилийн хугацаанд иргэд байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш хүртэхгүй явсаар ирсэн нь тэдний бухимдах шалтгаан төдийгүй том зургаараа тогтолцооны асуудал болсныг энэ жишээ харуулж байгаа юм.
Дээр дурдсан агуулгаар мэдээллийг дэлгэрүүлэн тайлбарлая.
1. Доор хавсаргасан бичлэг нь төрийн түшээд-ард түмний элч төлөөлөгчдийн хийсэн уулзалтын үеэр Ховд аймгийн Мянгад сумын иргэн Б “Би сумаа бэлдчихсэн, Болормааг буудаад алсан байхад яадаг юм” гэх агуулгыг ярьж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхүүдийг зөрчиж, бусдын амь нас эрүүл мэндэд халдахыг заналхийлсэн үйлдэл гаргажээ.
Энэ үед иргэдийн саналаар сонгогдсон төрийн түшээд чимээгүй өнгөрч байгаа төдийгүй өөгшүүлж, цаашлаад хэлэх үгийг зааж, бэлтгэж өгч түүнийгээ зохион байгуулалттайгаар олон нийтийн сүлжээ, өөрийн хамаарал бүхий болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлж, түгээсээр байгаа нь харамсалтай санагдлаа.
2. Намайг 2022 оны 9 дүгээр сард аймгийн Засаг дарга болох үеэс л эхлэн “Халзан бүрэгтэй” төслийг хэрэгжүүлж, уул, ус, хайрхан, газар нутгийг ухахаар ирсэн гэх гүтгэлгийг нэр бүхий хүмүүс байнга тараасаар ирсэн билээ. Миний бие өнөөдрийг хүртэл газрын ховор элементийн “Халзан бүрэгтэй” төслийг иргэдийн дэмжлэг, зөвшөөрөлгүйгээр үргэлжлүүлэхгүй гэсэн байр суурийг баримталсаар ирсэн бөгөөд иргэд, төрийн бус байгууллагуудын төлөөллүүдтэй нээлттэй уулзаж энэ байр сууриа хадгалсаар ирсэн юм.
2022 оны 10 дугаар сарын 25-нд хайгуулын ажил хийж байгаатай холбогдуулан орон нутгийн иргэдийн гомдлыг Засаг даргын хувьд хүлээн авч ҮАБЗ-өөс томилсон ажлын хэсгийн хамт төслийн талбай дээр очиж танилцан, Аймгийн онцгой комиссын шийдвэрээр 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаж байсан. Өнөөдрийг хүртэл баримталж байгаа байр суурь, шийдвэрийн үр дүнд төслийн үйл ажиллагаа явуулж байгаа “Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп” ХХК нь 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр тус аж ахуй нэгжийн эрх, хууль ёсны ашиг сонирхол халдсан захиргааны байгууллагын хууль бус шинжтэй шийдвэр гаргасан гэх үндэслэлээр Захиргааны шүүхэд намайг хариуцагчаар дуудуулсан. Халзан бүрэгтэй ордыг анх 1984 онд нээж 2001, 2004, 2017 онуудад тойм судалгааг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагуудаас тухайн үеийн аймаг, сумын Засаг даргын саналыг үндэслэн зөвшөөрлийг олгосон байдаг. 2012 оноос хойш тухайн газарт хайгуулын 40 гаруй өрөм тавьж ажилласан байдаг бөгөөд зөвхөн намайг Засаг дарга болсноос хойш эсхүл Болормаа ирж үйл ажиллагаа нь эхэлсэн төсөл биш гэдгийг Ховдчууд мэднэ гэдэгт итгэж байна. Тухайн нутаг дэвсгэр дээр уул уурхайн үйл ажиллагааг иргэдийн дэмжлэггүйгээр явуулах санаа надад байгаагүй, цаашид ч байхгүй гэдгээ илэрхийлье.
3. Өнгөрсөн хугацаанд ард иргэд байгалийн баялгийн үр өгөөжийг хүртэхгүй явсаар ирсэн нь тэдний бухимдах шалтгаан болж байгааг ойлгож байна. Үүнийг том зургаар нь харвал тогтолцооны согог, гажуудлын нэг илрэл мөнөөс мөн. Тиймээс 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тусгасан төдийгүй Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого, “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогод зохицуулахаар тусгасан бөгөөд цаашид холбогдох арга хэмжээг Засгийн газраас авч байгааг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхийг эрмэлзэх болно. Иймд нутгийн ард иргэдийн сэтгэл зүйд дарамт болсоор байгаа энэ асуудлаар далимдуулан улс төрийн оноо авах зорилготой үйлдэл гаргасаар байгаа нэр бүхий хүмүүсийн үйлдэлд хянамгай хандахыг Та бүхнээсээ хүсэж байна.
Миний хувьд цаашид ч баримталсаар ирсэн зарчмаа бодлого, шийдвэртээ тусган ажиллахаа илэрхийлье.
-Дээрх мэдэгдэлтэй холбоотой баримт, материалыг нээлттэй танилцуулж байна.
Төслийн үйл ажиллагааг зогсоох 2022 оны 11 сарын 13-ны АОК-ын тогтоол: shorturl.at/aoKOV Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирүүлсэн дүгнэлт: shorturl.at/oyEY2 Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп” ХХК-аас гаргасан нэхэмжлэл: shorturl.at/isGRT гэжээ.
Эх сурвалж: Энхбатын Болормаа цахим хуудас

Сэтгэгдэл ( 0)