Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаныхан Дархан хотын үйл ажиллагаатай танилцаж, санал солилцлоо
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албаны хамт олон (2025.04.04) Дархан-Уул аймгийн бодлого шийдвэр, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, туршлага судаллаа.
Энэ үеэр:
- Миний монгол цэцэрлэгт хүрээлэн дэх Хүүхдийн галт тэрэг,
“Ахмадын хөгжлийн төв” ОНӨУТҮГ,
- Darkhan united Arеna цогцолборын үйл ажиллагаатай танилцаж,
- Аймгийн “Эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ-ын санаачилгат ажил болон "Утаагүй Дархан" төслийн “Агаар орчны бохирдлыг бууруулахад бидний оролцоо” сэдэвт арга хэмжээнд оролцлоо.
Мөн Дархан сумын ИТХ, ЗДТГ-ын ажилтай танилцаж, “Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөдөлмөрийн бирж”, “Home center” төсөл, НААҮГ-ын мэдээллийг сонслоо.
Дархан сумын засаг дарга бөгөөд Дархан хотын захирагч Т.Тулгаа нь Ховд аймгийн Манхан сумын харьяат хүн юм. Түүний хувьд Монгол улсын хамгийн том гурван хотын нэг болох Дархан хотыг сүүлийн 5 жил удирдан ажиллаж байна.
Цаашид Ховд аймаг болон Дархан хотын бодлого шийдвэр, шинэчлэлт, хийж хэрэгжүүлж байгаа сайн туршлагуудыг харилцан түгээж хамтран ажиллана.
Эх сурвалж: Ховд аймгийн ИТХ-ын ажлын алба
Facebook-т биднийг дагаарай
Ховдын мэдээг цаг алдалгүй
Дагах
Холбоотой мэдээ
Мэдээ
Ховд аймгийн төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй, зогсож болзошгүй байдалд хүрээд байна.
3,291
Мэдээ
Аж ахуй эрхлэлтийн сургалт зохион байгуулагдлаа.
5,011
Мэдээ
“KHOVD PHOTO WEEK-2025" нээлтийн үйл ажиллагаа амжилттай зохион байгууллаа.
7,117
Мэдээ
Нийслэлийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.
1,016







Сэтгэгдэл (0)