Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Сандагсүрэн ажлаа хүлээн авлаа

  Ховд аймаг нь 2022 оны 11 дүгээр сараас хойш ЗДТГ-ын даргын үүргийг түр олон гүйцэтгэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн бөгөөд энэ хугацаанд ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б. Баярсүх тус албан тушаалыг хашиж байсан.
Тэгвэл төрийн албаны зөвлөлөөс зарласан шалгалтад Ховд аймгийн ЗДТГ-ын даргад 5 хүн өрсөлдсөнөөс 65,80 оноогоор ИТХ-ын нарийн бичгийн дарга Б. Сандагсүрэн тэргүүлснээр Улсын их баяр наадмын өдөр /2023.07.10/ албан ёсоор ЗДТГ-ын даргын үүрэгт ажлаа авч, Аймгийн Засаг дарга Э. Болормаагаас тамга тэмдгээ гардан авлаа.

Б. Сандагсүрэнгийн тухайд 2005 онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлж, шатлан дэвших зарчмаар ажиллаж ирсэн туршлагатай, мэдлэг чадвар өндөртэй төрийн албан хаагч гэдгээрээ онцлогтой. Тэрээр төрийн албаны үүрэг хариуцлагыг өндөржүүлэх тал дээр анхаарч ажиллахаа мэдэгдлээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)