МХГ-аас хот хооронд зорчиж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлээ
Улсын хэмжээгээр тодорхой хугацаанд хөл хорио тогтоогоод байгаа энэ үед Улаанбаатар хотоос Ховдын чиглэлд зорчих зорчигчдийн ачаалал нэмэгдсэн байна. Харин Ховд аймгаас Улаанбаатарын чиглэлд өдөрт 2 автобус зорчиж байна. Тиймээс зорчигч тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компани, тээврийн хэрэгсэл эзэмшигч нар зорчигчдын эрүүл ахуйн халдвар хамгаалалтыг эрүүл мэндийн байгууллагуудаас хүргүүлээд байгаа зөвлөмжийн хүрээнд хангаж ажиллах хэрэгтэйг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна. 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өглөөний 10 цагаас Ховдоос Улаанбаатар чиглэлд зорчиж байгаа автобусанд гар ариутгагч бодис, халуун хэмжигч багаж, амны хаалт зэрэг наад захын халдвар хамгааллын хэрэгсэл байхгүй байгаа нь анзаарагдлаа.
Мэргэжлийн хяналтын газраас хот хооронд зорчиж буй тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчдод коронавиурсаас урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан гарын авлага,боршур, зөвлөмж мэдээлэл хүргэн ажиллаа. Цаашид МХГ-аас тогтмол хяналт шалгалтын ажлыг хийн ажиллах бөгөөд тухайн байгууллага, иргэдэд хүргүүлж байгаа мэргэжлийн байгууллагуудын шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд зөрчлийн тухай хуульд зааснаар иргэнийг 50 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох хуулийн заалтыг биелүүлэн ажиллах юм байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 3)
Oogii
2020 оны 01 сарын 31-нд
Shalgalt hynalt hiisen chamaig ergej shalganaa hudal medeelel hiij uuruu ch mask sanitol zain haluun hemjigchee medehgui ybsiim bish biz dee baigaagui gj anzaarsan ym bol
9dnoo
2020 оны 01 сарын 31-нд
Bvren hangaj maskgui hund unegui mask taraaj gar ariutgal hiij haluun hemjij zorichigchidig oruulj bsn sanagdahii bichsen zuilee ergej neg haraarai hynaltaa zub hiij buruu gutgesen medeelel tabij ajil hiisen tsarai gargahaa boli dahin shalgaarai gerchtei shu
Hivd
2020 оны 01 сарын 31-нд
Мэргэжилийн хяналт 31 ээс эхлэн ухаан орсон бн.баяр хүргье.