Ховд аймгийн НААҮ-ний Шим ус ОНӨААТҮГ-аас“Хэрэглэгчээ сонсъё” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна
Монгол улсад нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойг тохиолдуулан ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхэлж буй байгууллагын үйл ажиллагааг хэрэглэгчдэд таниулан сурталчлах зорилгоор “Хэрэглэгчээ сонсъё” нээлттэй хаалганы өдөрлөгийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх юм. Энэ хүрээнд Ховд аймгийн НААҮ-ний Шим ус ОНӨААТҮГ-аас 2019 оны 10 сарын 11-нд 10 цагаас 4-30 айлын өмнөх талбайд 2019 оны 10 сарын 12-нд ХХҮГ-ын өмнөх талбайд 2019 оны 10 сарын 13-нд Эсбагийн 80 айлын гадна талбайд гэсэн 3 өдөр иргэд хэрэглэгчдээ сонсох, санал хүсэлт, зөвлөгөө шүүмжлэл, өргөдөл гомдол хүлээн авах, зэргийг газар дээр нь шийдвэрлэх юм. Мөн энэ үеэр Шим ус ОНӨААТҮГ-аас үйлчилгээ авдаг аж ахуй нэгж байгууллага, айл өрхүүдэд төлбөр тооцооны мессеж мэдээ үйлчилгээний талаарх танилцуулгыг хийх юм байна.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн
Сэтгэгдэл ( 0)