Шим Ус ОНӨААТҮГ нээлттэй хаалганы өдрөөр айл өрхүүдэд засвар үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэн ажиллаа
Нийтийн аж ахуй шим ус орон нутгийн өмчит аж ахуйт тооцоот үйлдвэрийн газрын нээлттэй хаалганы өдөр 3 өдрийн турш үргэлжилнэ. Нээлттэй хаалганы өдрийн үйл ажиллагаа 48, 30 айлаас эхэлж байна. Энэ сарын 12-ны өдөр буюу Бямба гаригт 12, 72, 62, 52 айлын орон сууцнууд, домбот хотхон, Гэрэлт хотхон, Магсаржав багт 13-ны өдөр буюу Ням гаригт Цамбагарав, Эсба, прогресс сургууль, Оюумандалын орон сууцны айл өрхүүдэд хүрч ажиллах юм байна.
Өдөрлөгийн хүрээнд бүх айл өрхүүдэд шаардлагатай засвар үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, өр авлагыг барагдуулах, хэрэглэгчийн санал хүсэлтийг сонсож үйл ажиллагаандаа тусгах зэрэг ажлуудыг өрнүүлэх юм. Шим ус ОНӨААТҮГ нь энэ онд зөвхөн шугам сүлжээ засварлаж, шинэчлэх ажилд 100 гаруй сая төгрөгийг зарцуулан ажиллажээ. Өвөлжилтийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 80 гаруй хувьтай явагдаж байгаа гэнэ.Үйлчилгээний үнэ тариф улс даяар 40 мөнгөөр нэмэгдсэнтэй холбогдуулан1л ус 88 мөнгөөр айл өрх, аж ахуйн нэгжүүдэд хүрч эхэлжээ.
Шим ус ХХК нь Ховд аймгийн 3200 гаруй орон сууц, гэр хорооллын 4200 гаруй айл өрх, 130 гаруй байгууллага, аж ахуйн нэгжүүдийг цэвэр усаар хангах, бохирыг татан зайлуулах үйлчилгээг үзүүлэн ажилладаг. Тус байгууллага нь хэрэглэгчиддээ түргэн шуурхай хүрч ажиллах, байцаагч нарынхаа ажлын ачаалалыг багасгах үүднээс цахим борлуулалтын системийг шинээр нэвтрүүлжээ. Ингэснээр хэрэглэгч бүрт усны сарын төлбөрийн мэдээлэл мессежээр очих нөхцөл бүрдсэн байна.
Цэвэр бохир усыг татан зайлуулах, түгээх, цэвэрлэх, үйл ажиллагааг эхлэх тусгай зөвшөөрлөө сунгуулахаас гадна аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар 2019-2020 оны төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулан ажиллаж байгаа юм байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

SHMUS
2019 оны 10 сарын 12-нд
ххk bish shuu egchee