Сумдын газрын даамлууд цахим сургалтанд оролцож байна


  Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын суурь судалгаа мониторингийн хэлтэс болон газрын кадастрын хэлтэстэй хамтран анх удаагаа “Хөдөө аж ахуйн болон бэлчээрийн газрын мэдээллийг лэнд менежер програмын веб хувилбарт оруулах” цахим сургалтыг зохион байгуулж байна.


  Орчин үеийн газарзүйн, зураг зүйн шинжлэл ухааны хөгжлийн шинэ чиглэл, газарзүйн судалгааны дэвшилтэд арга, тоон технологид суурилсан газарзүйн мэдээллийн систем ашиглан судалгаа шинжилгээний материалаа боловсруулах арга зүйг эзэмших , иргэд малчдад бэлчээрийн газрын ургацын байдал, даацын мэдээллийн цар хүрээг өргөтгөх, сурталчлах, аймгийн бэлчээрийн менежментийг боловсруулах, бэлчээрийн даацыг тодорхойлж Лэнд менежер программ хангамжийн веб хувилбарт аймгийн 2019 оны бэлчээрийн газрын Фотомонитрингийн аргаар үнэлэх, хянах ажлын тайланг оруулах, мэдээллийн сан үүсгэх, бэлчээр ашиглагч гэрээг бүртгэх, бүртгэлжүүлэх зорилгоор 3 өдөр үргэлжлэх тус сургалтанд сумдын газрын даамлуудыг бүрэн хамруулжээ.

Сургалтаар: 1. Онлайн сургалтыг зохион байгуулах үндсэн программ болох Лэнд менежер программын веб хувилбарт оруулах зайнаас суралцах
2. Сумдаар хийх хяналт шалгалтын хүрээнд хөдөөгийн сумдын иргэд аж ахуйн нэгж байгууллагад газрын харилцааны чиглэлээр мэдээлэл хүргэх, санал авах
3. Аймгийн хэмжээнд бэлчээрийн газрын даацыг тодорхойлох, түүний мэдээллийн сан үүсгэх
4. Хөдөө аж ахуйн газрыг бүртгэлжүүлэх, бэлчээр ашиглагчдын хэсгийн мэдээллийг ЛМ- программд нэвтрүүлэх
5. Сумдын бэлчээрийн газрыг хил зааг, улирлын сэлгээний зураглалыг баталгаажуулах
6. ГХБХБГ-ын салбарын бодлого чиглэл, үйл ажиллагааны сум орон нутгийн байгууллагад сурталчлан мэдээлэх зэрэг үндсэн 6 сэдвийн хүрээнд мэдээлэл сонсож, харилцан суралцахаараа онцлог юм.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)