ГХБХБГ-ын хамт олон орон нутгийнхаа үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллаж челленжийг эхлүүллээ
Орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээ хөгжиж байж дотоодын нийт бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлт нэмэгдэж, ажлын байр, цалин орлого өсөх боломжтой байдаг. Гэвч үйлдвэрлэлийг дэмжих бодлого үр дүнтэй хэрэгжихэд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төр хувийн хэвшил, аж ахуй нэгжүүд, ард иргэдийн оролцоо, дэмжлэг чухлаар тавигдсаар байна. Ядаж дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой бараа ажил үйлчилгээг орон нутгийн аж ахуй нэгжүүдээр хийлгэн хамтран ажиллах нь эх оронч сэтгэлгээ төдийгүй , аймаг орон нутгийн хөгжилд чухал түлхэц үзүүлэх хөшүүрэг нь болж өгдөг байна. Тэгвэл аймгийн ГХБХБГ-ын хамт олон ажилчдынхаа хувцас, гутлыг орон нутгийнхаа үйлдвэрлэл эрхлэгчдэд захиалга өгөн хийлгэж, өнгө үзэмж,чанар эдэлгээ сайтай иж бүрэн хувцсаа хүлээн авлаа.
Хятад улсаас хямд төсөр үнэтэй, чанар эдэлгээ муутай хувцас бөөнөөр нь авах эсвэл Улаанбаатар хотод өндөр үнэтэй хувцас захиалан хийлгэх гэсэн 2 сонголтоос аль нэгийг нь сонгон олон жилийн турш гадагшаа мөнгөний урсгалаа алдсаар ирсэн байдаг. Тэгвэл МУЗГ-аас баримталж буй үйл ажиллагааны чиглэл, аймаг орон нутгаас баримталж байгаа бодлогод дотоодын үйлдвэрлэлүүдээ хөгжүүлж, эх оронч худалдан авалт хийхийг уриалаад байгаа. Ингэснээр зах зээлийн шударга өрсөлдөөн бий болж, чанар стандарт хангасан олон арван үйлдвэрлэлүүд хөгжин, орон нутгийн олон зуун иргэд тогтмол ажлын байраар хангагдан цалин орлоготой болох боломж бүрдэх юм. Тиймээс ч орон нутгийнхаа үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэдний үйл ажиллагааг дэмжих зорилгоор ийнхүү ГХБХБГ-ын хамт олон орон нутгийнхаа үйлдвэрлэгч нартай хамтран ажиллах үүд хаалгыг нээлээ.
ГХБХБГ-ын хамт олон дараа дараагийн байгууллага хамт олныг орон нутгийнхаа үйлдвэрлэгч нарыг дэмжих челленжид дуудаад байна. Хүн хүч ихтэй байгууллага хамт олон массаар гутал хувцасаа хийлгэвэл бүтээгдэхүүний өртөг илүү багасгах боломжтойн дээр хүссэн өнгө загвар, дизайны сонголтоор чанар стандартыг хангасан ажлын хувцас олон тоогоор орон нутагт үйлдвэрлэгдэх бүрэн боломжтой болжээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)