“Ахмад настанд үзүүлж буй өдрийн үйлчилгээтэй ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа танилцлаа

  ХХҮГ-аас 2019 онд зарласан“Ахмад настанд” өдрийн үйлчилгээг үзүүлэх байгууллагаар Ховд аймгийн “Ахмад чөлөөт эмч нар” ТББ шалгарснаар ахмадуудад өдрийн болон явуулын үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. ХХҮГ-ын санхүүжилтээр хэрэгжиж байгаа тус үйлчилгээнд нийт 217 ахмад настанд хамрагдах юм.
“Ахмад чөлөөт эмч нар” ТББ-ын гэрээлэн хэрэгжүүлж байгаа өдрийн үйлчилгээний үйл ажиллагаатай ХХҮЕГ-ын дарга Б. Нямдаваа танилцаж, ахмадуудтай санал бодлоо хуваалцан мэдээлэл хүргэн ажиллаа. 
Ахмад настанд хүргэх төрийн үйлчилгээгээр дамжуулж зорилтот бүлгийн, өөртөө үйлчлэх чадвартай ахмад настныг хооллох, сургах, хөгжүүлэх, орчин үеийн аппаратаар сэргээн засах, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, идэвхтэй амрах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, чадавхжуулах зэрэг олон талын үйлчилгээг нэг дор үзүүлж байгаад ахмадууд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж байлаа.

“Ахмад чөлөөт эмч нар” ТББ нь зөвхөн өдрийн үйлчилгээг үзүүлээд зогсохгүй Жаргалант сумын зорилтот бүлгийн асаргаанд байгаа 15 ахмад настанд ус түлш, хүнс бэлтгэх, угаалга цэвэрлэгээ хийх зэргээр “Явуулын үйлчилгээг” гэрээр нь очиж үзүүлдэг байна. Түүнчлэн ахмад настан, өсвөр үеийн охидуудад эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, туслан дэмжих ажлуудыг зохион байгуулаад байна гэлээ.

Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)