Оюуны өмчийн газраас томилогдсон ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
Оюуны өмчийн газраас томилогдсон ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн аймаг бүрт үйл ажиллагаагаа явуулж байгаа телевизүүдийн үйл ажиллагаатай танилцан зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн хэрэгжилт, зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж туслан зөвлөх үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Мөн орон нутгийн иргэд олон нийт оюутан сурагчид, бизнес эрхлэгчдэд оюуны өмчийн үндсэн ойлголт мэдээлэл хүргэх сургалт зохион байгууллаа.
Монгол улсад мөрдөгдөж байгаа оюуны өмч, патентийн тухай хууль нь тийм ч төгс төгөлдөр хуулиуд биш гэж үздэг. Техник технологи хөгжиж, мэдээллийг орон зайнаас үл хамааран шуурхай авч чаддаг болсон энэ үед өөрчлөлтийн үе шат болгонтой уялдуулан оюуны өмчийн газраас хууль дүрэм журмаа нийцүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна. Жилд дунджаар Оюуны өмчийн газарт хаяглагдсан 130-160 өргөдөл гомдол ирдэг байна.Эдгээрээс 70 орчим хувьд нь зөрчлийн хэрэг үүсгээд шалгадаг. Энэ бол өндөр тоо. Тиймээс оюуны өмчийн зөрчлийг багасгах, иргэд олон нийтэд мэдээлэл хүргэх ажил чухал хэмээн үзсэнээр оюуны өмчийн газраас үе шаттай сургалт мэдээллийг орон даяар хийн ажиллахыг зорьж байна гэлээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)