Сүүлийн 3 жилийн хугацаанд хур хог хаягдал цэвэрлэх ажилд 211 сая төгрөг зарцуулжээ

  Ховд аймгийн хэмжээгээр 500 га газар хур хог хаягдал хуримтлагдаж, хотынхоо төв хэсэг рүү хог хаягдал нь тэлж орж ирсэн байдаг.Тэгвэл олон жил яригдаж ирсэн хог хаягдлыг цэгцлэх, талбайн хэмжээг нь багасгах ажлыг Жаргалант сум сүүлийн 3 жилийн хугацаанд тодорхой үе шаттайгаар зохион байгуулан ажилласны үр дүнд 375 га газар бүхий төвлөрсөн хогийн цэгийн 80 га газар буюу нийт хог хаягдлын 15-20 хувийг цэвэрлэн, хог хаягдлыг нь татан зайлуулаад байна. Ховдчуудын нэрлэж ирсэн Хогийн хараас гадна Элсэн толгой орчмын хог хаягдлыг цэвэрлэн цэгцлэх асуудлыг орон нутгаас анхааралдаа аван ажилласаны үр дүнд аймгийн Агаар орчны бохирдлыг бууруулах сангаас энэ жил 75 сая төгрөгийг төсөвлөн, тендер зарласнаар Зөөлөн тэмүүлэл ХХК тендерт шалгарч ажлаа эхлүүлээд байна.







Элсэн толгой орчмын хог хаягдлыг 21 хоногийн хугацаанд цэвэрлэж, татан зайлуулах гэрээ байгуулсан Зөөлөн тэмүүлэл ХХК хугацаанаасаа өмнө ажлынхаа 80 орчим хувийг хийж гүйцэтгээд байна. Элсэн толгой орчмын 1200 хово машин үнс хог хаягдлыг цэвэрлэснээр 2400м3 талбай цэвэрлэгдэх юм байна. Өнөөдрийн байдлаар хог хаягдал цэвэрлэн, татан зайлуулах ажилд 17 машин, техник хэрэгсэл дайчлагдан ажиллаж байна.



Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)