ГХБХБГ-ЫН ХАМТ ОЛОН ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ, ХБИ-ИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

  Ховд аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь 2019 оныг “ Ил тод нээлттэй, ухаалаг газрын харилцаа”- ны жил болгон зарласан байдаг. Тус байгууллага хамт олон өмнөө тавьсан зорилтынхоо хүрээнд Ховд их сургуулийн эрх зүйн тэнхим, Хүний эрхийн үндэсний комистой хамтран “Хүний эрхийн өдөр”-ийг угтсан арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Үйл ажиллагаагаараа дамжуулан иргэдийн мэдээлэл авах, өмч хөрөнгөтэй байх, газартай болох, төрийн байгууллагаас үйлчилгээ авах зэрэг наад захын эрх зүйн харилцааг иргэн бүрд хүргэх тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Үүнтэй уялдуулан аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас Ховд их сургуулийн оюутан залуусын дунд гар зургийн уралдаан, эсээ бичлэгийн уралдаан, эрдэм шинжилгээний бага хурал, АСК тэмцээн, АХА тэмцээн зохион байгуулж газрын харилцаа барилга хот байгуулалтын газрыг иргэд олон нийт, оюутан залуус ямар өнцгөөс хардаг, ямар алдаа дутагдал, ололт амжилт байна вэ? гэдгийг дүгнэж 2020 оныхоо үйл ажиллагаа, бодлого төлөвлөлтөнд тусган ажил хэрэг болгох тал дээр анхааран ажиллаж байна.





Ховд аймгийн ГХБХБГ-аас шинэ суурьшлын бүсэд 540 айлын газар олголтын ажлыг хийн ажиллажээ. Ингэхдээ хүний эрх, жендэр тэгш байдлыг хангах зорилгоор Жаргалант сумын иргэдийн хурлаар журам гаргуулж хөгжлийн эрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эцэг эх, өндөр настан, төрийн албан хаагч гэх мэт хүмүүст тодорхой хувь тавьж эрх тэгш байдлыг нь ханган ажиллах боломжийг бүрдүүлжээ.





Цаашид тус байгууллага хамт олон аливаа ажил зохион байгуулахдаа жендэрийн тэгш байдлыг хангаж, оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн тэнцвэртэй байдалд анхааран ажиллах зорилт дэвшүүлжээ.. Учир нь Жендэрийн үндэсний хорооноос Цагаан туузтан аянг 2018 онд зарласан байдаг тус аянд Ховд аймгийн ГХБХБГ-ын хамт олон нэгдэн орж, зайны сургалтанд хамрагдаж тодорхой мэдлэг мэдээлэлтэй болсон учир үндсэн үйл ажиллагаандаа жендэрийн тэгш байдал, ХБИ-ийн эрхийг хангах чиглэлээр барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг дэд бүтцийн компани, аж ахуй нэгжүүдтэйгээ хамтран дэд бүтцийн асуудлаа төлөвлөх, хөгжүүлэх чиглэлээр ажиллахаа мэдэгдлээ.



Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)