Баруун бүсийн ГХБХБГ-ын мэргэжилтнүүдийн нэгдсэн сургалт болж байна
Барилга хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар хамтран томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм. Төсөл хэрэгжиж байгаатай холбоотой газрын мониторингийн үндэсний сүлжээний хангамж, газар зохион байгуулалт төлөвлөлт хангамжийн програмыг орон нутагт нэвтрүүлэх зорилгоор бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байна. Тэгвэл баруун бүсийн сургалт энэ өдөр Ховд аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар дээр эхэллээ.
Дөрвөн өдрийн турш зохион байгуулагдах тус мэргэшүүлэх сургалтанд баруун бүсийн аймгуудын газрын харилцаа хот байгуулалтын газрын мэргэжилтэн, газрын даамлууд болон нийслэлийн газрын албаны мэргэжилтнүүд хамрагдаж байна. Мэргэжилтнүүд сургалтанд хамрагдсанаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нэгдсэн програмаар боловсруулан хийх боломж бүрдэж байна. Түүнчлэн иргэдийн зүгээс газартай холбоотой асуудал, өргөдөл гомдол, санал хүсэлтээ заавал газрын алба, газрын албаны мэргэжилтнүүдэд өөрийн биеэр уламжлах бус цахимаар ирүүлэн цаг хугацаагаа хэмнэж асуудлаа шийдэх бүрэн боломжтой болж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)