Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар 87 хүн шагнагдлаа

  Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан Ховд аймгийн төр захиргаа, эрүүл мэнд, боловсрол, сол урлаг, батлан хамгаалах, дэд бүтэц газар тариалан, нийтийн тээвэр, хөдөө аж ахуйн салбар болон хувийн хэвшилд олон жил идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 227 тоот зарилгаар Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнаж урамшуулах ёслолын ажиллагаа боллоо. Дээрх үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга С. Бямбацогт, УИХ-ын гишүүн Ц. Цогзолмаа, аймгийн ИТХ-ын дарга Г. Пүрэвганди, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б. Сандагсүрэн, Аймгийн Засаг даргын орлогч Т. Жаргалсайхан, Аймгийн Засаг даргын орлогч Ч. Уранчимэг нар оролцож шагнал гардууллаа.







Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар 87 хүн шагнагдсан байна.  Тухайлбал:
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор
Ховд аймгийн Булган сумын өндөр настан Лхаасүрэнгийн Баарай
Ховд аймгийн Жаргалант сумын өндөр настан Сабий Базар
Ховд аймгийн Жаргалант сумын өндөр настан Пүрэвхүү Жаргал
Ховд аймгийн Цэцэг сумын өндөр настан Дагдан Чойсүрэн
Ховд аймгийн Шандны Булаг ХХК-ийн инженер Бат Доржсүрэн
Ховд аймгийн Жаргалант сумын өндөр настан Ногобай Эвберген
Ховд аймгийн Үенч сумын өндөр настан Капитан Нуртай
Ховд аймгийн Жаргалант сумын өндөр настан Баарай Батсайхан
Ховд аймгийн Жаргалант сумын өндөр настан Дорж Пүрэвсүрэн
Ховд аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Чамейхан Багдал
Ховд сумын ЕБС-ийн багш Хайсаа Базар
Ховд аймгийн ИТХ-ын НУБЗХ-ын дарга Шагдар Батсүх
Ховд аймгийн Жаргалант сумын онгоцны буудлын техникч Чанаг Баатарзаан
Ховд аймгийн Булган сумын иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч Цахиуртай Серик нар шагнагдсан бол Алтан гадас одонгоор 53 иргэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар 18 хүн, Засгийн газрын шагнал Санхүү банкны тэргүний ажилтан 2 хүн, Засгийн газрын шагнал Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан 2 хүн, Хөдөлмөрийн тэргүүний ажилтан 1 хүн, Аймгийн ИТХ-ын хүндэт өргөмжлөл 2 хүн тус тус шагнагдлаа.





Бэлтгэсэн: Админ-Эссэ

 




Сэтгэгдэл ( 0)