Ховд аймагт ТТ coffe shop шинээр үүд хаалгаа нээлээ

  Ховд аймагт кофены соёлыг түгээн дэлгэрүүлэх, иргэд олон нийтийн чөлөөт цагийг үр бүтээлтэй, оюунлаг өнгөрүүлэх, хамгийн чанартай, амттай кофегоор олон нийтэд үйлчлэх зорилгоор үүд хаалгаа нээгээд байна. Саруулхан том талбайтай, цэвэрхэн дулаахан орчинд интернетээр зочлонгоо амттай халуун кофе ууж анги хамт олон, гэр бүл найз нөхдөөрөө тухлан саатах боломжийг хангаж өгснөөрөө давуу талтай. Мөн үйлчлүүлэгчиддээ хөнгөлөлт үзүүлэх үүднээс хуучин номоор төлбөрөө хийн үйлчлүүлэх боломжийг бүрдүүлээд байна.





ТТ кофе шоп нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Монголын кофены зах зээлд томоохон байр суурь эзэлдэг Good Brissа кофе шопоос хамгийн чанартай кофены үр болон кофе найруулахад хэрэгтэй хамгийн дэвшилтэд технологийг оруулж ирэн орон нутгийнхаа хэрэглэгчдэд үйлчилж байна. Мэргэжлийн баристагийн гарын кофег амтархан уунгаа олон төрлийн амт чанартай бүтээгдэхүүнээс сонгон хэрэглэх боломжийг нийт Ховдчууддаа ТТ кофе шопийн зүгээс олгоод байна.





ТТ кофе шоп нь бүх төрлийн кофегоор үйлчлүүлэхээс гадна меню-д тусгагдаагүй таны хүссэн кофейг бэлдэж өгнө. Хэрэв та кофены соёлтой танилцаж хамгийн амттай хамгийн тансаг кофег амтлахыг хүсвэл ТТ кофе шопыг зориорой. ТТ кофе шоп Музейн эсрэг талд буюу хуучнаар Эрдэм дээд сургуулийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаагаа явуулж байна.




Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)