Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрх авсан улсын байцаагчдад сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа

  Сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагчдын 2019 оны ажлын тайлан, сумын Засаг даргатай байгуулсан гурвалсан гэрээний биелэлтийг дүгнэн ажлын үр дүнг хэлэлцсэн зөвлөгөөнийг 2019 оны 12 сарын 23-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт зохион байгууллаа. Сургалтанд Ховд аймгийн 16 сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хамрагдлаа. Зөвлөгөөнөөр орон нутагт салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл, үр дүнд хүрэхгүй байгаа ажлын шалтгааныг тодруулах, Мэргэжлийн хяналтын газрын зүгээс шийдвэрлэж болох асуудлуудыг хэлэлцэж, сумдын Засаг дарга болон Байгаль орчны хяналтын улсын байцаагчдад салбарын хүрээнд 2020 онд анхаарч ажиллах ажлын чиглэл өгч ажиллалаа. Мөн Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газар нь аймгийн Мал эмнэлгийн газартай хамтран Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрх авсан сумдад ажиллаж байгаа байгаль орчин, мал эмнэлэг, авто тээврийн хяналтын улсын байцаагч нартай 2020 онд хамтран ажиллах, хяналт шалгалтыг сайжруулах, байцаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хуулиар эрх олгогдсон улсын байцаагчтай байгуулах гурвалсан гэрээг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлуудыг хэлэлцэх чиглэлээр онлайн сургалт зөвлөгөөнийг 2020 оны 01 сарын 07-ны өдөр зохион байгууллаа.



Сургалт зөвлөгөөнд аймгийн 17 сум болон Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадад ажиллаж байгаа хуулиар эрх олгогдсон нийт 38 байцаагч хамрагдлаа. Байгаль орчин аялал жуулчлалын газар болон манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад, Авто тээврийн үндэсний төвийн Ховд дахь салбар зэрэг байгууллагуудтай хуулиар эрх олгогдсон улсын байцаагч ажиллуулах, хамтран ажиллах гэрээг баталгаажуулан ажиллаж байна.
Эх сурвалж: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар




Сэтгэгдэл ( 0)