Ховд аймагт Коронавирусын халдвараар хүн нас бараагүй

  БНХАУ-ын Хубей мужийн Үхань хотоос гаралтай гэгдээд байгаа Коронавирусын сэжигтэй тохиолдол бүхий иргэн Ховд аймгийн БОЭТ-ийн халдвартын тасагт тусгаарлагдан, хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан гэх албан бус мэдээлэл гарч олон нийтийг айдаст автуулаад байна. . Тэгвэл энэ талаар ЭМГ-ын дарга Ц. Мягмарсүрэн болон БОЭТ-ийн дарга П. Улаанхүү нараас тодруулж дараах мэдээллийг авлаа.

Тухайн иргэний талаар яригдаад байгаа ташаа мэдээллийг нягтлан, няцаахад:
1. Тухайн иргэн нь Ховд аймгийн харьяат бөгөөд хүйсийн хувьд эмэгтэй
2. Тухайн хүн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын Хубай мужийн Үхань хотоос Улаанбаатар хотод ирсэн бөгөөд 2020 оны 1-17-нд Улаанбаатараас Ховд хот руу гарсан байдаг.Тиймээс халдварын шинж тэмдэг илрэх үе, хугацаа өнгөрсөн. / 19 хоног/
3. Тухайн иргэн нийтийн тээврээр Ховдод ирээгүй ба өөрийн хувийн унаагаар 3 хүнтэй хамт ирсэн.
4. Өвчтөн нь уушгины архаг хууч өвчтэй бөгөөд өмнө нь Ховд аймгийн БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байсан.
5. Тус иргэнээс Коронавирусын шинж тэмдэг илрээгүй, лабораторийн шинжилгээгээр улирлын томуугийн H3N2 вирус илэрсэн.
6. Тус өвчтөн нь нас бараагүй бөгөөд одоо БОЭТ-д хэвтэн эмчлүүлж, биеийн байдал сайжирсан байна.
Тиймээс олон нийтийн ам дамжсан, эх сурвалж нь тодорхойгүй цахим орчинд тавигдаж буй энэ төрлийн мэдээнд хууртахгүй байхыг албаны зүгээс сануулаад хэрэв санаатайгаар, нягталж шалгаагүй мэдээ мэдээлэл тараасан тохиолдолд зөрчлийн хуулийн дагуу 2 сая хүртэлх төгрөгийн мөнгөн торгууль оногдуулахыг мэдэгдэж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)