Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох төсөл хэрэгжинэ
Хүүхдийг Ивээх Сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийг 2020 оноос эхлэн Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар гэсэн 5 аймгийн 25 суманд дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь Дэлхийн Банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн 2,7 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа юм. Монгол улсад боловсролд хамрагдалт өндөр боловч ур чадвартай ажиллах хүчний үзүүлэлтээр дэлхийн 187 улсаас 130 дугаарт жагсдаг. Тэр дундаа орон нутгуудад ажлын байр хомс, ур чадвар дутмаг байдгаас өсвөр үеийн хүүхэд, залуучууд ихээхэн бэрхшээлтэй тулгарч байна. Тиймээс өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн их шаардагдаж буй хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсролыг зорилтот орон нутгийн өсвөр үеийн хүүхэд, залуучуудад олгосноор тэдний сурлагын үр дүн нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтэд бэлдэхээр зорьж байгааг төслийн багийнхан хэлж байна.
Төслийн хүрээнд тухайн төсөл хэрэгжих 5 аймгийн 25 сумын 14-24 насны 6000 хүүхэд залуучуудыг хамруулахаар төлөвлөсөн байна. Ховд аймгийн тухайд 6 суманд энэ төслийг хэрэгжүүлэх юм. Ингэхдээ төсөлд хамрагдах сумдыг хүн амын тоо, бүсийн онцлог, эдийн засгийн статистик зэрэг хэдэн шалгуураар сонгож, төсөлд харуулах юм. Төсөл хэрэгжсэнээр Хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох шинэлэг хэлбэрийн сургалтын хөтөлбөрийг өсвөр үеийн хүүхэд, залуучуудын оролцоотой боловсруулж, орон нутгийн ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын төвтэй хамтран хэрэгжүүлнэ.
Сургалтын хөтөлбөрөөс олж авсан мэдлэг чадвараа бодитоор туршихад нь дэмжлэг үзүүлэн, хүүхэд залуучуудын боловсруулсан бичил төслийг санхүүжүүлнэ. Түүнчлэн тэдэнд менторшипийн дэмжлэг үзүүлж, туршлага солилцох уулзалт зохион байгуулна. Төслийн үр дүнтэй хэрэгжилт, тогтвортой байдлыг хангах орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, нөлөөлөл, олон нийтийн кампанит ажлуудаар дамжуулан төслийн сайн туршлага, үр дүнг бусад орон нутгуудад түгээн, энтрепренершипийн боловсролыг дэмжих бодлогын орчныг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг олон талын чухал ач холбогдолтой ажээ.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)