МХГ-аас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллалаа

  Мэргэжлийн хяналтын газраас 2020 гарсаар аймгийн Цагдаагийн газар, Жаргалант сумын Засаг даргын тамгын газартай хамтран байгаль орчны эсрэг болон мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль бусаар ан амьтан агнах, тэдгээрийн гаралтай түүхий эдийг тээвэрлэх, худалдаалах үйл ажиллагаа, малын шилжилт хөдөлгөөн, гарал үүслийн гэрчилгээний баталгаажуулалтын байдалд 10 хүний бүрэлдэхүүнтэй урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна. 



Шалгалтын хугацаанд хууль бусаар 11 толгой Ногтруу шувуу агнасан зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж холбогдогч иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 238.000 төгрөгийн торгууль, нөхөн төлбөр оногдуулан ажиллалаа. Цаашид Байгаль орчны болон мал хулгайлах гэмт хэрэг зөрчил нь нууц далд байдлаар явагддаг тухайн зөрчлүүдийг илрүүлэхэд бэрхшээлтэй байдаг учраас зөрчлийн талаар мэдээллийг иргэдээс цуглуулах, хяналт шалгалтанд иргэдийг татан оролцуулж хамтран ажиллах хэрэгтэй байна.
Иргэн та аливаа гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол мэдээллийн МХГ-ын 70431286 дугаарын утсанд яаралтай мэдэгдэж хамтран ажиллана уу.
“Байгаль орчныг хамгаалах тухай” хуулинд “Байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгсөн, түүнчлэн зөрчлийг илрүүлсэн, илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлсэн иргэнд зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн орлогын дүнгийн 15 хувьтай тэнцэх мөнгөн урамшуулалыг сум дүүгийн Засаг дарга олгоно.” гэж заасан байдаг.
Эх сурвалж: Ховд аймгийн МХГ




Сэтгэгдэл ( 0)