Мэргэжлийн хяналтын газрын дарга П.Эрдэнэчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Булган сумын Булган боомтод ажиллалаа

  Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга П.Эрдэнэчулуунаар ахлуулсан ажлын хэсэг 2020 оны 01 сарын 31-ний өдөр Булган сумын Булган боомтод ажиллалаа. БНХАУ-д гарсан Шинэ корона вирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Газрын дарга Булган боомтын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, тус боомтод үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад шинэ корона вирусийн тархалт, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу аймаг орон нутгаас болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид авах арга хэмжээ, тулгамдаж буй асуудлуудыг танилцуулж, цаг үеийн байдалтай холбогдуулан заавар зөвлөгөө өгч ажиллалаа.





Мөн албан хаагчид өндөр эрсдэлтэй цэгт ажиллаж байгаа тул өөрсдийн эрүүл аюулгүй байдлыг сайтар хангах, хариу арга хэмжээг цаг ямагт үр дүнтэй зохион байгуулах хэрэгтэй байгааг онцлон дурьдав. Мо Эн Ко ХХКомпанид нүүрс тээвэрлэлтэнд явж байгаа жолооч нарынхаа халууныг тогтмол хэмжиж, гар халдваргүйжүүлэгч, амны маскаар хангах, халуунтай тохиолдолд тээвэрт явуулахгүй байх, холбогдох байгууллагад яаралтай хандахыг үүрэг болголоо. Нүүрс тээвэрлэлтэнд явж буй тээврийн хэрэгсэл болон жолоочид ариутгал халдваргүйтгэл хийн, жолооч нарын халууныг байнга хэмжиж, эрүүл мэндийн хуудсаар асуумж авч урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг тарааж ажиллаж байна.



Эх сурвалж: Ховд аймгийн МХГ




Сэтгэгдэл ( 0)