Сүүн сэтгэл холбооны гишүүд Covid-19 халдвартай тэмцэх үйл ажиллагаанд зориулж 1 сая 205 мянган төгрөгийн хандив өглөө
Коронавируст Covid-19 халдвартай дэлхий нийтээрээ тэмцэж байгаа энэ үед төрийн байгууллагууд гэлтгүй иргэд олон нийт, төрийн бус байгууллагуудаас хандив өрнүүлэн хэрэгцээтэй эм бэлдмэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, амны хаалтнаас гадна мөнгөн тусламжийг үзүүлсээр байна. Үүний нэг жишээ бол Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг Ахмад эмэгтэйчүүдийн “Сүүн сэтгэл холбоо” юм. Тус холбооны тэргүүлэгч гишүүдийн санаачлагаар аймаг орон нутагтаа мөнгөн хандив үзүүлэх санаачлага гарган Сүүн сэтгэл холбооны 97 гишүүний сэтгэл шингэсэн нэг сая 205 мянган төгрөгийн хандивыг Аймгийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга Б. Дүгэржжавд энэ өдөр хүлээлгэн өглөө.
Дэлхий нийтээрээ аюулт өвчин, түүний тархалтын эсрэг тэмцэж байгаа энэ үед ээжүүд зүгээр хараад суухыг хүсээгүй гэдгээ уламжлаад, аймаг орон нутгийнхаа ачаанаас бага ч гэсэн хөнгөлөх сайн үйлсийн ажлаа үр дүнтэй зохион байгуулж чадсандаа баяртай байгаагаа хэлж байсан. Эмэгтэйчүүд, ээжүүдийнхээ сэтгэлийн өглөг, мөнгөн тусламжийг хүлээн авсан аймгийн засаг дарга Б. Дүгэржав ээжүүд эмэгтэйчүүдэд баярлаж талархсанаа илэрхийлэх ялдамд, байгууллага хувь хүн, хамт олноос ирүүлж байгаа хандив тусламжийг нэгдсэн дансанд төвлөрүүлэн баримтжуулж олон нийтэд мэдээлэх болно гэдгээ мэдэгдлээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)