Ховд дулааны станцын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зорилтот өрхүүдэд тусламж хүргүүллээ

  Коронавируст Covid-19 –ын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин хөл хорио тогтоогоод байгаа энэ үед тэмдэглэлт баяр, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон улсын онцгой комиссын тогтоол гараад байгаа. Тиймээс удахгүй тохиох ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхгүйгээр хамт олноороо сайн үйлсийн арга хэмжээ зохион байгуулах ажлыг Ховд дулааны станцын хамт олон эхлүүллээ.





Ховд дулааны станцын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан Баатархайрхан багт оршин суудаг бага насны олон хүүхэдтэй өрх, өрх толгойлсон ээжүүдийг баярлуулах, өрхийн хүнсний хэрэгцээнд хувь нэмэр оруулах, нүүрс олгох ажлыг зохион байгуулж ажиллаа. Нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаараа бусад хамт олныг манлайлсаар ирсэн Ховд дулааны станцын хамт олон олон хүүхэдтэй өрх, өрх толгойлсон ээжүүдийг баярлуулахын зэрэгцээгээр байгууллагынхаа хамгийн залуу, олон хүүхэдтэй ээжүүдийн төлөөлөл болгож 2 ээжийг ч мөн баярлуулсан сайхан мэдээ байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)