Ховд аймгийн ГХБХБГ- ын эмэгтэй ажилчид ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг бүтээлчээр тэмдэглэн өнгөрүүлж байна
Ховд аймгийн ГХБХБГ-ын эмэгтэй ажилчид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан сайн үйлсийн арга хэмжээг санаачлан зохион байгуулсан байна. Тус өдрийн хүрээнд зорилтот бүлгийн, өрх толгойлсон ээжид газрын гэрчилгээг нь хамт олныхоо зүгээс гардуулан өгч баяр хүргэснээс гадна Буянт сумын Нарийн гол багийн малчин Д. Отгоннямын хот айлд очин нэг өдрийг өнгөрүүлж, малын хашаа хороо цэвэрлэх, мал төллөлтийн ажилд туслах зэрэг олон талт ажлыг хамт олныхоо хүчээр зохион байгуулан ажилласан байна.
Эх сурвалж: Ховд аймгийн ГХБХБГ
Эх сурвалж: Ховд аймгийн ГХБХБГ
Сэтгэгдэл ( 0)