Ховд аймгийн ИТХ чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001-2016 стандартыг нэвтрүүлэх “ГЭРЭЭ”-д гарын үсэг зурлаа
Ховд аймгийн ИТХ-аас төрийн үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг сайжруулж, олон улсын жишигт нийцсэн ил тод, нээлттэй үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор Монгол улсын 21 аймгийн ИТХ-аас хамгийн анх үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001-2016 стандартыг нэвтрүүлэх зорилт дэвшүүлэн өнөөдөр /2020.03.24/ аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран ажиллах “ГЭРЭЭ”-д гарын үсэг зурлаа.
Чанарын менежментийн тогтолцооны уг стандартыг төрийн үйлчилгээнд нэвтрүүлснээр байгууллагын бүтэц, зохион байгуулалт, ажлын уялдаа холбоо сайжирч, төрийн албан хаагчдын сахилга бат дээшлэн, ажлын давхардал хийдэлгүй болж, албан бичиг хөтлөлтийн эмх цэгц сайжрах нөхцөл бүрдэж байна. Мөн төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэж, иргэдийн болон албан хаагчдын сэтгэл ханамж дээшлэх боломж бүрдэж байгаагаараа ач холбогдолтой юм.
Монгол улсын 21 аймгаас хамгийн анх Хөвсгөл аймаг дараа нь Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар үйл ажиллагаандаа олон Улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 буюу MNS ISO 9001-2016 стандартыг нэвтрүүлсэн бол манай аймгийн ЗДТГ зургаа дахь аймаг нь болсон байна. Цаашид “Стандарттай Ховд” аймаг болох зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж эхлээд байгааг ийнхүү ИТХ түүчээлэн оролцож байгаа юм. Мөн энэ үеэр аймгийн ИТХ-аас “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай олон чиглэлээр хамтран ажиллах “Санамж” бичигт гарын үсэг зурлаа.
Эх сурвалж: Ховд аймгийн ИТХ
Сэтгэгдэл ( 0)