Ховд аймгийн стандарт хэмжил зүйн хэлтсээс 2020 оны ээлжит баталгаажуулалтын ажлыг эхлүүллээ
МУЗГ-аас заавал баталгаажуулалтанд хамрагдах үйлчилгээний газруудыг тогтоож өгсний дагуу тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн ээлжит баталгаажуулалтын ажил үргэлжлэн хийгдэж байна.
Стандарт, хэмжил зүйн хэлтсийн хамт олон 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 12-ны өдрүүдэд Алтай, Үенч, Булган сумдад ажиллаж тухайн сумдад үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа 64 аж ахуй нэгжийн бүтээгдэхүүн үйлчилгээнд баталгаажуулалтын үнэлгээ хийн, сумдын баталгаажуулалтын салбар зөвлөлийн шийдвэрээр 52 аж ахуйн нэгж, иргэнд Тохирлын гэрчилгээ хэрэглэх эрх олгон ажилласан байна. Тэгвэл Жаргалант суманд мөн 2020 оны ээлжит баталгаажуулалтын ажлыг 04 дүгээр сарын 13-17-ны хооронд Баатархайрхан, Алагтолгой, Бичигт багуудад үйл ажиллагаагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээний газруудад 2019 онд шинэчлэгдсэн худалдааны газруудын стандартын дагуу үнэлгээ хийн ажиллаж байна.
Хуулинд тусгагдсанаар шинээр үйл ажиллагаа эхлүүлж байгаа аж ахуйн нэгжүүд 3 сарын хугацаанд үйл ажиллагаагаа жигдрүүлж тохирлын үнэлгээнд хамрагдах ёстой хэмээн заасан байдаг. Заасан хугацаанаас хойш тохирлын үнэлгээнд хамрагдаагүй бол стандартчилал тохирлын үнэлгээ итгэмжлэлийн тухай хуулиар хариуцлага хүлээдэг байна.
Ховд аймгийн стандарт хэмжил зүйн хэлтсийн баталгаажуулалтын шинжээч нар үүрэгт ажлынхаа хүрээнд худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд шинэчлэн батлагдсан “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага MNS 4946:2019”, “Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ MNS 5021-1:2019” стандартуудаар мэдээлэл хийж, хандлага зан үйлийн үнэлгээ буюу хэрэглэгчийн үнэлгээний хуудсаар судалгаа аван ажиллаж байна.
Аж ахуйн нэгж иргэд нь үйл ажиллагаагаа тохирлын үнэлгээнд хамруулж, тохирлын гэрчилгээ авснаар тэдний бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээний аюулгүй байдал хангагдаж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад гол ач холбогдол оршдог учир заасан хугацаанд баталгаажуулалтандаа заавал хамрагдан мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмж чиглэлийн хүрээнд хамтран ажиллах шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)