Mercy Corps олон улсын байгууллага гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрөөс 2000 долларын хувийн хамгаалах хэрэгсэл хандивлалаа

  Дэлхий нийтээр Коронавирусын халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын шийдвэрээр гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааг явуулахад аймаг сумдын түвшинд тодорхой хэмжээний нөөц, техник хэрэгсэл, тусгай хувцас хэрэглэл, ариутгал халдваргүйтгэлийн багаж, бодис хэрэгсэл шаардагдаж байгаа энэ үед COVID-19-н халдвартай тэмцэхэд тус болох үүднээс хувийн хамгаалах хэрэгслийг хандивлах үйл ажиллагааг MERCY CORPS олон улсын байгууллага Гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрөөс зохион байгуулж, Баруун бүсийн төв, Ховд аймгийн онцгой байдлын газар, Ховд аймгийн мал эмнэлгийн газарт шаардлагатай хувийн хамгаалах хэрэгслийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо.





MERCY CORPS олон улсын байгууллага Гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрийг Ховд аймагт 2015 оноос хойш хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Баруун бүсийн төв, Ховд аймгийн онцгой байдлын газарт COVID-19 цар тахлын халдвараас сэргийлэх, тэмцэх ажлын хүрээнд хэрэглүүлэхээр амны хаалт-1000 ширхэг, хамгаалалтын хувцас- 30 ширхэг, Нүдний шил-100 ширхэг, Нэг удаагийн бээлий- 2 хайрцаг, Зайнаас халуун хэмжих буу- 10 ширхэг, Автомакс-5 хүлээлгэн өгсөн бол Ховд аймгийн мал эмнэлгийн газарт: COVID-19 цар тахлын халдвараас сэргийлэх ажлын хүрээнд мал амьтны сэг зэмийг устгах, цэвэрлэгээ ариутгал, халдваргүйтгэлт хийхэд зориулан 1,390,000/ нэг сая гурван зуун ерэн мянган төгрөг/-ний шатахууны талоныг тус тус өглөө.















Мөн дээрх байгууллагуудад Ховд аймгийн төрийн зарим байгууллагуудын лого байршуулсан COVID-19 цар тахлын халдвараас сэргийлэх зөвлөмж, сурталчилгааны хэвлэмэл материалыг хүргүүллээ.



Бэлтгэсэн:Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)