“Таны тус багадахгүй” аяныг зохион байгуулж, бүтэн өнчин эгч дүү 2-ыг өргөө цагаан гэртэй болголоо
Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн засаг дарга Д.Байгалмаагийн санаачлагаар Таван шүтээн ЛХА ТББ хамтран “Таны тус багадахгүй” аяныг зохион байгуулжээ. Аяны хүрээнд Буянт багийн иргэн бүтэн өнчин эгч дүү хоёрыг гэртэй болгохыг зорьж, 2 сарын хугацаанд явуулж 1,5 мянган төгрөгийн хандив цугалсанаар 5 ханатай өргөө цагаан гэрийг авч өгсөн байна.
Таны тус багадахгүй аянд Буянт багийн иргэд болон тус багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд нэгдэн оролцжээ. Буянт багийн иргэн Л.Цагаанцоож нь эгчтэйгээ цуг амьдардаг бөгөөд аав ээж нь өөд болсноос хойш өөрийн гэсэн гэргүй найз нөхөд, хөршийндөө амьдарсаар ирсэн байна. Таны тус багадахгүй аянд Зэвсэгт хүчний 123-р анги, 9-р цэцэрлэг, 6-р цэцэрлэг, Татварын хэлтэс, Цаг уур орчны шинжилгээний алба, Домбот супермаркет, Өндөр хөхий дэлгүүр, Нутаг дэлгүүрүүд оролцсон бол Буянт багийн 15 гаруй иргэд сэтгэлийн хандиваа өгсөн байна.
Буянт багийн иргэн Л.Цагаанцоожийн тухайд 1 жилийн хугацаат цэргийн албыг хааж, Ховд Хөгжил Политехник коллежийг цахилгаанчин мэргэжлээр төгссөн ч тогтвор суурьшилтай ажлын байртай болж чадаагүй байсан юм. Харин аяны хүрээнд зэвсэгт хүчний 123-р ангийн удирдлага хамт олон гэрээт цэргийн албанд ажилд оруулснаар өөрийн гэсэн ажлын байртай болж чаджээ. Ийнхүү сайн санааны үзүүрт шар тос гэдэг шиг сайхан сэтгэлтэй олон хүмүүсийн ачаар бүтэн өнчин эгч дүү 2 өөрийн гэсэн гэр оронтой, ажлын байртай боллоо.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)