Улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнуудад “Ирц бүртгэлийн программ”-ын сургалт явуулж байна
Улсын бүртгэлийн ерөнхий газраас орон даяар сонгуулийн үеэр ажиллах итгэмжлэгдсэн ажилтнуудад зориулсан танхимын сургалтыг зохион байгуулаад байна. Сургалтаар итгэмжлэгдсэн ажилтнуудыг чадвахжуулах тэр дундаа сонгогчдын ирц бүртгэлийн программ болон техник тоног төхөөрөмж дээр зөв ажиллах практик дадлыг олгож байна. Ховд аймгийн тухайд 2020оны УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр ажиллах 91 хэсгийн хороонд 98 итгэмжлэгдсэн ажилтан ажиллах тооцооллыг гаргаад байна. Тухайлбал 1500-аас дээш сонгогчтой хэсгүүд дэээр 2 итгэмжлэгдсэн ажилтан ажиллах бол 1500-аас доош бол нэг итгэмжлэгдсэн ажилтан ажиллана.
Сонгогчдын шилжилт хөдөлгөөн хуульд заасан хугацаанд зогссон гэдгийн албаны зүгээс мэдээлж байна. Энэ хугацаанд улсын бүртгэлийн хэлтэст 1125 иргэн өөрчлөлт орох лавлагаа хүссэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас зохион байгуулж буй танхимын сургалт 2 өдөр үргэлжлэх бөгөөд энэхүү сургалтаар дээр дурдсан 1125 иргэний өөрчлөлт оруулах лавлагааг албан ёсоор бүртгэн баталгаажуулж, сонгогчдынхоо нэрсийн жагсаалтыг эцсийн байдлаар хэвлэн, цагдаагийн хамгаалалттайгаар 91 хэсгийн хороо руу явуулах юм байна.
Бэлтгэсэн: Г. Батчимэг

Сэтгэгдэл ( 0)