Монгол Улсын хүн ам 3 296 866-д хүрчээ
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүнгээр Монгол Улсын хүн ам 3 296 866, өрхийн тоо 897 427 байна. Улсын хэмжээнд өрхийн ам бүлийн дундаж тоо 3.6 болсон бол анхны гэрлэлтийн дундаж нас 27.7 болсон байна. Монгол Улсын хүн ам насны бүтцийн хувьд залуу хэвээр байгаа ба 0-14 насны хүүхэд 31.5 хувь, 15-64 насны хүн ам 64.4 хувь, 65 түүнээс дээш насны хүн ам 4.1 хувийг эзэлж байна.
Хүн амыг насны бүтцийн хувьд таллан хувааж байгаа голч нас 27.9 болсон нь хүн амын тэн хагас нь 27.9-өөс доош, үлдсэн 50 хувь нь түүнээс дээш насныхан байна. Арав, түүнээс дээш насны хүн амын 95.1 хувь нь ямар нэгэн боловсролын түвшин эзэмшсэн байна.
Харин 15 түүнээс дээш насны хүн амын 98.7 хувь нь бичиг үсэг тайлагджээ.
Монгол Улсын 6 ба түүнээс дээш насны нийт суурин хүн амын 87.8 хувь нь гар утас хэрэглэж байгаа бол 64.7 хувь нь интернэт хэрэглэгчид байна.
Улсын хэмжээнд 106.4 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа нь нийт суурин хүн амын 3.3 хувийг эзэлж байна.
Нийт хүн амын 3.7 хувь нь буюу 122.3 мянган хүн гадаадад, 6 сар болон түүнээс дээш сарын хугацаагаар оршин сууж байна.
Эх сурвалж: UNUUDUR.MN

Сэтгэгдэл ( 0)