Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор нэг иргэн хэвтэн эмчлүүлж байна
Иргэн Г-ийн биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагууд тухайн иргэнд яаралтай лабораторийн шинжилгээ хийж ажиллаж байгааг эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээлэлд онцолсон байна. Иргэн Г-тэй Нэгдүгээр хавьтал 50 гаруй, хоёрдугаар хавьтал 400 гаруй хүн болсон гэсэн албаны мэдээлэл байна.
Ховд аймгийн Цэцэг сумын иргэн 27 настай эрэгтэй Г... нь 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тарваган тахлын голомтот бүс нутгаас гэр бүл, найз нөхөд гэсэн ойр дотнын 11 хүний хамтаар 3 тарвага агнаж идсэн. Үүнээс хойш 4 хоногийн дараа эмнэлэгт хандаад Ховд аймгийн БОЭТ-д тарваган тахлын сэжигтэй байж болзошгүй гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Иргэн Г-ийн биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагууд тухайн иргэнд яаралтай лабораторийн шинжилгээ хийж ажиллаж байгааг эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээлэлд онцолсон байна. Иргэн Г-тэй Нэгдүгээр хавьтал 50 гаруй, хоёрдугаар хавьтал 400 гаруй хүн болсон гэсэн албаны мэдээлэл байна. Иргэн Г–ээс эхний ээлжинд авсан цэр бусад шинжилгээний хариу эерэг гарчээ. ХӨСҮТ-өөс иргэн Г-ээс авсан түргэвчилсэн тестийн хариуг тарваган тахлын уушгины хэлбэр байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлээд байна. Маргааш орой буюу 2020 оны 06 дугаар сарын 30-ны орой лабораторийн шинжилгээгээр батлагдсан эцсийн хариу гарна гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Иргэн Г-ийн дүү болох 17 настай ... нь мөн Цэцэг сумандаа гэртээ халуурч байна гэсэн сүүлийн мэдээллийг өгсөн байна.
Дашрамд дурдахад: Уушгины хэлбэр буюу амьсгалын замаар тарваган тахал өвчин тархсан тохиолдолд халдвар тархах магадлал болон нас баралтын төвшин өндөр байдгийг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна. Эхний ээлжинд аймгийн онцгой комисс хуралдаж тухайн иргэний явсан газруудыг олж тогтоон, ариутгал халдваргүйтгэл хийн ажиллаж байна. Мөн хэсэгчилсэн хөл хориог БОЭТ-д тогтоон ажиллаж байна.
Эх сурвалж: ЭМЯ

Сэтгэгдэл ( 0)