Аймгийн онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдлаа

  Аймгийн онцгой комисс хуралдаж 10 заалт бүхий шийдвэр гаргалаа. Хуралдаанаар үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ховд аймгийн Цагдаагийн газар, Онцгой Байдлын Газар, ЗООНОЗ өвчин судлалын төв зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтарч өндөржүүлсэн бэлэн байдлын үед хамтарч ажиллаж байна. Одоогийн байдлаар Ховд аймгийн Цэцэг суманд нэг ирэн, Ховд аймгийн  Жаргалант суманд нэг нэг иргэн тус тус сэжигтэй тохиолдолоор бүртгэгдээд байна. Цэцэг суманд байгаа 17 настай иргэний нэгдүгээр хавьталд байгаа 43 хүнийг илрүүлэн, тусгаарласан байна. Харин 2-р хавьтлыг тогтоогоогүй байгааг мэргэжлийн байгууллагаас мэдэгдлээ. Албаны эх сурвалжийн мэдээллээр  тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлын нэг өвчтөн, 15 эмч, эмнэлгийн ажилтан, нэг жирэмсэн эх,  гурван сахиур нийт 20 хүнийг  БОЭТ-ийн халдюартын тасагт тусгаарлаад байна.





 Хуралдаанаар БОЭТ-ийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулж, иргэдийг хувийн болон өрхийн эмнэлэгээр эмчлэх, яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээ авах, голомтод ажиллаж байгаа эмнэлгийн ажилчдын аюулгүй байдал, хоол хүнс, эм тарианы бэлэн байдлыг хангах, Тарваган тахлын голомттой бүсэд байгаа иргэдийг дархлаажуулах, Тарваган тахлын байгалийн голомт болон хил залгаа нутагт эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгаа зохион байгуулж эрсдэлийг бууруулан ажиллах зэргээр холбогдох шийдвэрийг гарган мэргэжлийн  байгууллагуудын удирдлага, алба хаагчдад үүрэг болголоо. Мөн элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдыг тодорхой хяналтын дор  асуумж бөглүүлж, постоор нэвтрүүлэхээр болоод байна. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хөдөө орон нутгийн 380 сурагчдаас өнөөдрийн байдлаар 202 сурагч буюу нийт сурагчдын 53 хувь нь Ховд аймгийн Жаргалант суманд ирээд байгаа гэлээ. Харин үлдсэн сурагчидтай холбоо тогтоож, хяналт шалгалтаар нэвтрүүлэх шийдвэрийг энэ удаагийн онцгой комиссын хурлаас гаргалаа.
Бэлтгэсэн: Г. Занданзул, Н. Эрдэнэтуул




Сэтгэгдэл ( 0)