2020 онд 14 сумын 16 бүлгийн 108 өрхөд 19 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ
Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар “ Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах төсөл арга хэмжээг 7 жилдээ амжилттай зохион байгуулан ажиллаж байна. Дээрх төсөл арга хэмжээнд сүүлийн 4 жилийн хугацаанд давхардсан тоогоор 15 сумын 51 бүлийн 355 өрхийг хамруулж 117 сая төгрөгний санхүүжилт зарцуулсан дүн мэдээг гаргасан байна. Харин төсөлд хамрагдсан иргэд 270 тонн төмс, хүнсний ногоо хураан авч 135 сая төгрөгийн борлуулалт хийж өрхийн орлогоо нэмэгдүүлжээ. Энэхүү төсөл арга хэмжээ нь Ховд аймагт үр дүнтэй хэрэгжиж зорилтот өрхийн орлого нэмэгдэж, амьжиргаа нь дээшлэж байгаа учир Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах төсөл арга хэмжээнд хамрагдах сонирхолтой иргэдийн тоо жил бүр өссөөр байна.
Хөдөлмөрийн насны ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалтад оруулж төмс, хүнсний ногоо тариалахад дэмжлэг үзүүлэх, чадвахижуулах, мэргэжил арга зүйгээр хангах замаар түр ажлын байр бий болгох өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор хэрэгждэг тус төсөлд энэ жил 14 сумын 16 бүлгийн 108 өрхийг хамруулж 19 сая төгрөгийг зарцуулаад байна. Энэ жил төсөлд хамрагдсан 14 сумын 16 бүлгийг төлөөлж Ховд аймгийн Жаргалант сумын “Бугат” бүлгийн тариалангийн талбай, ургац хураалтын ажлын явц байдалтай танилцлаа. “Бугат” өрхийн бүлэгт 5 өрхийн 23 хүн нэгджээ. Тэд аймгийнхаа Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 3 га газарт 12 нэр төрлийн төмс хүнсний ногоо, нарийн ногоо, помидор, тийнгуа, тарвас тариалсан байна. Энэ жил тариалалтын ажил оройтож хийгдсэн хэдий ч арвин ургац авсандаа бүлгийн гишүүд баяртай байна.
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас бүхий л зардлыг хариуцан гаргажээ. Тариалангийн талбайг хагалах техник тоног төхөөрөмж, услалтын систем, Ногооны үр, бензин шатахууны зардал, ногооны зоорь, хүлэмж гээд бүлгийн гишүүдэд 100 хувь санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажилласан нь төсөлд хамрагдсан хүн бүрд урам зориг өгч бүх хүчээ ажилдаа зориулах боломжийг олгожээ.
"Бугат₮ өрхийн бүлгийн гишүүд эрт ургацаа худалдаанд гаргаж нэг өрх л гэхэд 2 сая орчим төгрөгийн борлуулалт хийж чадсан гэлээ. Одоо ургац хураалтын ажил ид дундаа явж байгаа учир нэг өрх 50 орчим шуудай төмс, бусад төрлийн хүнсний ногоо хурааж өрхийн амьжиргаандаа зарцуулан, илүү гарсныг нь зарж борлуулах боломж бүрдэж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
"Бугат₮ өрхийн бүлгийн гишүүд эрт ургацаа худалдаанд гаргаж нэг өрх л гэхэд 2 сая орчим төгрөгийн борлуулалт хийж чадсан гэлээ. Одоо ургац хураалтын ажил ид дундаа явж байгаа учир нэг өрх 50 орчим шуудай төмс, бусад төрлийн хүнсний ногоо хурааж өрхийн амьжиргаандаа зарцуулан, илүү гарсныг нь зарж борлуулах боломж бүрдэж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Сэтгэгдэл ( 0)