Ховд аймгаас энэ жил эхийн алдар одонг 377 ээж хүртлээ

  Монгол улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 71 тоот зарлигаар алдарт эхийн одон гардуулах үйл ажиллагааг эх үрсийн баяраар зохион байгуулах байсан хэдий ч Коронавирусын тархалтаас шалтгаалан хойшлогдоод байсан юм. Тэгвэл МУ-ын Ерөнхийлөгч Х. Баттулга энэ сарын 20–23-ний өдрүүдэд баруун аймгуудад ажиллах үеэрээ Алдарт эхийн одон гардуулах ёслолын үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцож байна.







МУ-ын Ерөнхийлөгч Х. Баттулга, түүний ажлын албаныхан 09 дүгээр сарын 21-ны өдөр Баруун бүсийн тулгуур төв Ховд хотод ажиллаа. Ховд хот нь 84,000 гаруй хүн амтай зам харилцаа хөгжсөн мал аж ахуй газар тариалан хосолсон зах зээлийн томоохон бүс нутаг юм. Ховд аймгаас энэ жил эхийн алдар одонг 377 ээж хүртэж байна. Харин Ховд хотын төв Жаргалант сумаас эхийн алдар нэгдүгээр зэргийн одонгоор 32 ээж, эхийн алдар хоёрдугаар зэргийн одонгоор 279 ээж энгэрээ мялаалаа. Эхийн алдар одон хүртсэн ээжүүд Монгол улсын төрийн тэргүүнээс өөрийн биеэр нэр төртэйгээр одонгоо гардан авсандаа баяртай байгаагаа хэлж байсаан.





МУ-ын ерөнхийлөгч Х. Баттулгаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймгийн Булган суманд мөн ажиллах юм. Булган сум нь 10,000 орчим хүн амтай аймгийнхаа хамгийн том сум юм. Булган сумтай хамгийн ойр сумдаар Алтай, Үенч сумд нэрлэгддэг. Ерөнхийлөгчийн зарлигаар дээрх 3-н сумаас эхийн алдар одонг 66 ээж гардан авах юм.



Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)