Энэтхэг улсын элчин сайд М.П. Сингх Ховд аймагт зочлов

  Энэ онд Монгол, Энэтхэг улсын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа юм. Ойн ажлыг угтан хийж хэрэгжүүлж буй ажлын хүрээнд Бүгд найрамдах энэтхэг улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүхэн эрхт элчин сайд М.П. Сингх энэ сарын 27-ны өдөр Ховд аймагт ажиллаа.





Элчин сайдыг Ховд аймгийн ЗДТГ хүлээн авч хамтын ажиллагааны талаар санал хүсэлт хэлэлцэж, харилцан мэдээлэл солилцсон юм. Уулзалтын үеэр Энэтхэг улсаас Монгол улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт Ховд аймгийг хамруулах, боловсрол эрүүл мэндийн салбарт хандив туслалцаа үзүүлэх, мэргэжилтэн бэлтгэх зэрэг олон ажлуудыг хамтран зохион байгуулах тухай ярилцсан юм.





Монгол улс Энэтхэг улсын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Энэтхэгийн кино өдрүүд үйл ажиллагааг Ховд аймагт зохион байгуулан ажилласнаас гадна Ховд аймгийн Ганданпунцагчойлон хийдийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал




Сэтгэгдэл ( 0)