“Амьдралын итгэл үнэмшил, бие даан амьдрах чадвар, дадал олгох” сургалт болж байна
Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Алтай-Тогтвортой хөгжил ТББ, Эмэгтэйчүүд, гэр бүл, сэтгэл зүйн боловсрол ТББ-аас хамтран Жаргалант сумын зорилтот бүлгийн иргэдэд амьдрах ухааны дадал олгох, сэтгэл зүйн боловсролын мэдээлэл зөвлөгөө өгч чадавхжуулах, нийгмийн үйлчилгээнээс хүртэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Амьдралын итгэл үнэмшил, бие даан амьдрах чадвар, дадал олгох” сургалтыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.
Эмэгтэйчүүд, гэр бүл, сэтгэл зүйн боловсрол ТББ-аас Жаргалант сумын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд сэтгэл зүйн сургалт, мэдээллийг зорилтот бүлгүүдэд хандан явуулж байгаа юм. Манай улсын тухайд сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээ хөгжөөд 10 гаруй жил болж байгаа хэдий ч нийгэм цаг үеэ дагаад энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх зайлшгүй шаардлагатай хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа талаар мэргэжилтнүүд онцолсоор байна. Ялангуяа өөрсдөө мэргэжлийн сэтгэл зүйч дээр очиж төлбөртэй үйлчилгээ авах хүмүүс ховор учир ямар нэгэн байдлаар тусламж хэрэгцээ байгаа зорилтот бүлэгт хандсан сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх нь чухал хэмээн үзсэнээр эхний ээлжинд зорилтот бүлгүүдэд хандсан энэ төрлийн сургалтыг хийж байгаагаа зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)