Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаагүй 200 өрхөд хүнсний багц олгоно
Ковид 19 цар тахал гарсан энэ үед хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор зарим өрхүүд хүнс тэжээл, эрүүл мэндийн асуудалд өртөж болзошгүй нөхцөл байдал бий болоод байна. Иймээс Ховд аймгийн ХХҮГ-аас Аз жаргалтай гэр бүлийн төлөө хамтдаа “Юу байна түүгээрээ тусалъя-2” аяныг эхлүүлж томоохон хүнсний дэлгүүр, супермаркетуудаар болон эмийн сангуудад сэтгэлийн хандив өгөх сагснуудыг байршуулсан. Тэгвэл тус аянд Ховд аймгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгжүүд, хувь хүмүүс идэвхтэй нэгдсээр байна. Иймээс ХХҮГ-аас ажилчдынхаа нөөц бололцоог ашиглан цугларсан хүнс тэжээлийн тусламжуудаа өрхүүдэд хүртээмжтэйгээр хуваарилан хүнсний багцуудыг бэлтгэжээ.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор зарим иргэд ажилгүй, орлогогүй болж байгаагаас үүдэн хүнс тэжээлийн дутагдалд орох эрсдэл үүсээд байна. Иймээс ХХҮГ-аас өрхийн амьжиргаа тогтоох судалгаанд 409 –ээс доош оноотой буюу нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаагүй 200 өрхөд хүнсний багц олгохоор ажиллаж байна.
Хүнс тэжээлийн багцад мах, гурил, будаа, гоймон, сахар, ногоо, боорцог, цайны идээ, амны хаалт, эрүүл мэндийн багц зэрэг 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг бэлтгэн өрхүүдэд өгч байна. Тус аяныг Ховд аймгийн 17 сумын хэмжээнд явуулж байгаа бөгөөд сум бүр хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж байна. Иймээс иргэд, аж ахуй нэгжүүд тус аянд нэгдэхийг хүсвэл ХХҮГ болон томоохон хүнсний дэлгүүрүүдээр дамжуулан сэтгэлийн хандиваа өгөх боломжтой юм.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)