Аймгийн ИТХ-ын ажлын албанаас “Хариуцлагатай байя-Хамтдаа сэргийлье” нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа

  Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас санаачлан коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм баримтлахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЯ, ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” нөлөөллийн арга хэмжээг өнөөдөр /2021.01.14/ зохион байгуулж, Жаргалант сумын нийтийн такси үйлчилгээ эрхэлж буй 100 гаруй жолоочид амны хаалт, гар ариутгагч, коронавирусаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, наалтыг олголоо.



Мөн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, өөрийгөө болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж, мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг чанд баримтлан ажиллахыг уриаллаа. Аймгийн ИТХ-аас энэхүү нөлөөллийн арга хэмжээнд төрийн байгууллагууд идэвхтэй оролцож, тус үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэхийг уриалж байна.



Бэлтгэсэн: Б. Оюунжаргал




Сэтгэгдэл ( 0)