Аймгийн Онцгой комисс 95 хувийн ирцтэй хуралдлаа
Хурлаар “COVID-19” цар тахлын дотоодын халдварын нөхцөл байдал, УБ хотоос ирэх иргэдийн бүртгэл, татан авах ажлыг зохион байгуулах ажлын талаар хэлэлцэж мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн Шуурхай бүлэг, хяналт тавих ажлын хэсэг байгуулах, тогтоолын төслийг баталлаа. Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга Б.Алтанбадралтын хийсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар 745 иргэн Ховд аймаг руу ирэх хүсэлтээ гаргасан байна. Эдгээрээс 320 иргэнийг нэгдсэн журмаар PCR-ийн шинжилгээнд хамруулснаар бүгд сөрөг гарчээ. Иймд эхний ээлжээр эдгээр иргэдийг өнөөдөр /2021.01.25./-ний өдөр 8 автобусанд хуваарилан УБ хотоос гаргаж байна. Үлдсэн иргэдийг мөн нэгдсэн журмаар шинжилгээнд хамруулж, тээвэрлэх асуудлыг дараагийн ээлжид шийдвэрлэхээр төлөвлөж байна. Ховд аймагруу ирэх хүсэлтэй иргэдийн тоо дахин нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс Улаанбаатар хотоос ирж буй иргэдээ хүлээн авахаар мэргэжлийн байгууллагууд чиг үүргийнхээ дагуу бэлтгэл, бэлэн байдлаа бүрэн хангасан гэлээ. Үүнтэй холбогдуулан Онцгой комиссын хурлаар Эрүүл мэндийн газрын даргаар ахлуулсан Шуурхай бүлэг байгууллаа.
Мөн амралтын өдрүүдэд иргэд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо агаар салхинд гарах үедээ хөдөлгөөний дүрмийг зөрчиж хэн нэгнээ чарга болон запас дугуйн дээр суулган автомашинаар чирж, улмаар эрүүл мэндийг нь хохироох эрсдэлтэй асуудал гаргаж байгаа учраас аймгийн Онцгой комиссын гишүүдээр ахлуулсан хяналт эргүүл хийх ажлын хэсэг байгуулах, салбарын яамнаас гаргасан шийдвэр, зөвлөмжийн дагуу 1-2-р анги, 6, 9, 12-р ангийн сурагчдад танхимыг давтлага өгөх асуудлыг хэлэлцэж дэмжсэн шийдвэрийг гаргалаа.
”COVID-19” дотоодын халдварын нөхцөл байдал хүндхэн байгаа цаг үед аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж аймгийнхаа иргэдийг татан авах ажлыг зохион байгуулж байна. Хамгийн гол нь иргэд ухамсартай байж эрсдэлтэй, хүнд нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдынхаа ажлыг хүндэтгэх, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх аймгаа эрүүл бүс байлгахад анхаарах нь юу юунаас чухал байна.
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал
Сэтгэгдэл ( 0)