2020 оны тэргүүний байгууллагуудын шагнал гардууллаа
Монгол улсын Засгийн газрын болон аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сум, орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн хөгжилд онцгой ахиц дэвшил гарган 2020 оны ажлаараа тэргүүлсэн албан байгууллагууд өнөөдөр /2021.02.10/ хүндтэй шагналаа гардан авлаа.
Учран золгож буй Цагаагчин Үхэр жилийн сар шинийн босгон дээр Б.Алтанбадралт даргатай Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын хамт олон 2020 оны ажлаараа аймагтаа тэргүүлсэн бол Л.Билэгдэмбэрэл даргатай ХХҮГ-ын хамт олон дэд байранд, Д.Батцэнгэл даргатай Мал эмнэлгийн газрын хамт олон гутгаар байранд шалгарсан байна. Шилдэг тэргүүний байгууллагуудын шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав, Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Т.Дэлгэрсайхан нар болон албаны бусад хүмүүс гардуулж баяр хүргэлээ.
Эх сурвалж: ЗДТГ

Сэтгэгдэл ( 0)