МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий хүмүүс төрийн дээд одон медаль хүртлээ
17 дугаар жарны “ Цөөвөр” хэмээх “Цагаагчин төмөр үхэр” жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Ховд аймгийн Төр захиргаа, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, батлан хамгаалах, газар тариалан, нийтийн тээвэр, хөдөө аж ахуйн салбар болон хувийн хэвшилд олон жил идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ний өдрийн 14 тоот зарлигаар төрийн дээд одон медалиар шагнасныг нь энэ өдөр Ховд аймгийн ИТХ-ын дарга Г. Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Т. Жаргалсайхан, Т. Дэлгэрсайхан нар хүндэтгэн гардууллаа.
Төрийн дээд одон медалиар шагнагдсан иргэдийн шагнал гардуулах үйл ажиллагааг Засаг даргын тамгын газрын Хүндэтгэлийн өргөөнд гардуулах үйл ажиллагааг ИТХ-ын ажлын албанаас зохион байгуулсан байна. 17 дугаар жарны “ Цөөвөр” хэмээх “Цагаагчин төмөр үхэр” жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Төрийн дээд шагнал алтан гадас одонгоор 27 хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар 14 хүн, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 10 хүн, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 1 хүн, салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр нэр бүхий хүмүүс шагнагдсан байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)