Олон нийтийн цагдаагийн ажилтныг чадавхжуулах сургалт боллоо
Аймгийн ИТХ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар хамтран Олон нийтийн цагдаагийн ажилтныг чадваржуулах сургалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Сургалт 2 өдрийн турш болж сумдын олон нийтийн цагдаа нар хамрагдан цаг үеийн мэдээлэлтэй танилцаж, шинээр батлагдсан хууль дүрэмтэй танилцаж харилцан мэдээ мэдээлэл солилцсон байна.
Олон нийтийн цагдаагийн ажиллах чиг үүрэг, хэрхэн ажиллах талаар мэдлэг олгосон чухал ач холбогдолтой сургалт боллоо гэдгийг цагдаагийн ажилтнууд ярьж байлаа. Аймгийн ИТХ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс олон нийтийн цагдаагийн ажилчидтай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.Гэрээний хүрээнд олон нийтийн цагдаагийн ажилтны урамшууллыг нэмэгдүүлсэн байна.
Олон нийтийн цагдаагийн ажилтны үүрэг хариуцлага цагдаагийн байгууллагын ажлын чиг үүрэгт ч чухал нөлөө үзүүлж гэмт хэрэг гарах магадлал тодорхой хувиар буурдаг байна. Иймээс тэдний ажлын чиг үүргийг нэмэгдүүлэх, ар гэр болон нийгмийн асуудлуудыг нь шийдвэрлэхэд анхаарч ажиллах тухай аймгийн цагдаагийн газраас мэдэгдсэн юм.
Эдгээр олон нийтийн цагдаагийн ажилтнууд дунд 26 жил ажиллаж буй хүн ч байлаа. Тэрээр өөрийн хийж буй ажил нь ард иргэдэд тустай төрийн үйл хэрэгт чухал нөлөө үзүүлдэг тул энэ ажилдаа хоёргүй сэтгэлээр хандаж явдаг тухайгаа ярьж байлаа.
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал

Сэтгэгдэл ( 0)