Жаргалант сум 2020 оны алдартнуудаа тодрууллаа

  Ховд аймгийн Жаргалант сумын засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/42 захирамжийн дагуу Ховд хотыг хөгжүүлэх их үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан иргэн аж ахуй нэгж байгууллагыг Ховд хотын 2020 оны шилдгүүдээр тодруулж шагнал гардуулах ёслолын арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү ёслолын үйл ажиллагаа жил бүрийн сар шинийн босгон дээр зохион байгуулсаар ирсэн уламжлалтай. Энэ жилийн тухад цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор түр хойшилсоор өнөөдөр ийнхүү зохион байгуулж алдартнуудаа шагнаж урамшууллаа.





 
Шилдэг төрийн албан хаагчаар:
-  Ховд аймаг дахь цагдаагийн газрын ахлах байцаагч Дамдинсүрэнгийн Даваахүү
 ЕБС-ийн шилдэг багшаар:
- Жаргалант сумын нэгдүгээр сургуулийн химийн багш Цэенойдовын Гантуяа
СӨБ-ын шилдэг багшаар:
-Жаргалант сумын 10-р дугаар цэцэрлэгийн багш Эрдэнэбаатарын Мөнхчимэг
Шилдэг сурагчаар:
- Прогресс сургуулийн 12А ангийн сурагч Батхуягийн Энхжин
ӨЭМТ-ийн шилдэг эмчээр:
-Жаргалан өрхийн эмнэлгийн ЭМТөвийн бага эмч Чойдонгийн Хандмаа
Дэд бүтцийн салбарын шилдэг ажилтнаар:
- Шим Ус ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Мягмархүүгийн Нансалмаа
 Аварга тариаланчаар:
- Буянт багийн иргэн Зоноровын Дамиранжав
Аварга малчнаар:
-Бугат багийн малчин Отгонбаярын Очиртогтох
Шилдэг үйлдвэрлэгчээр:
“Номинт сонгинот” ХХК
Шилдэг өрхийн үйлдвэрлэгчээр:
Алагтолгой багийн иргэн Гэлэгийн Хонгороо нар тус тус шалгарч Жаргалант сумын алдартан цолыг хүртлээ.







Харин Ховд аймгийн Жаргалант сумын шилдэг тэргүүний багуудаар:
-  К. Сапаргүл засаг даргатай Рашаант баг тэргүүн байр
- Б.Нямсүрэн засаг даргатай Алагтолой баг дэд байр
- Б.Гантуяа засаг даргатай Хайрхан баг гуравдугаар байр
- С. Бат-Эрдэнэ засаг даргатай Бичигт баг тусгай байранд орж 2020 онд Жаргалант сумыг ажил үйс, хөгжил дэвшлээрээ тэргүүлсэн шилдгүүд боллоо.



Бэлтгэсэн: Б. Оюунжаргал




Сэтгэгдэл ( 0)