Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
Төрийн албаны тухай хуулинд Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд 2 удаа зохион байгуулна гэж заасан байдаг. Үүний дагуу энэ оны анхны шалгалт энэ өглөө улс орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл, шалгалтыг зохион байгуулах ажлын хэсэг “Ковид-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Шалгалтад орж буй иргэн бүрийн хүн хоорондын зайг бариулж, халууныг нь хэмжин гарыг нь ариутган шалгалтын танхимд нэвтрүүлж шалгалтыг хугацаанд нь эхлүүллээ.
Гурав дугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдэд болох энэхүү шалгалтад манай аймгаас нийт 395 иргэн оролцохоор бүртгүүлсэн.
Бүртгүүлсэн иргэдийг нэг ээлжинд 29 байхаар хувиарлаж өдөрт 5 ээлжээр тогтоосон цагуудад /07:00,10:00,12:30, 15:00, 17:30/ шалгалтыг авах юм. Эхний ээлжинд буюу энэ өглөөний 07:00 цагийн шалгалтад 29 иргэн оролцохоос 22 нь ирж оролцов.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн дарга Д.Энхболд шалгалтын үйл ажиллагааг нээж, нийт оролцогчдод амжилт хүслээ.
Энэ удаагийн шалгалтын нэг онцлог нь оролцогч нэг бүрийн хурууны хээг уншуулж шалгалтын танхимд нэвтрүүлж байна. Мөн 100 оноо авсан иргэнийг төрийн албанд томилох болзлыг Төрийн албаны салбар зөвлөлөөс тавиад байна. Шалгалтын үргэлжлэх хугацаа нийт 110 минут байх ба оролцогчид Ерөнхий мэдлэг, Монгол хэл, бичиг, Дүн шинжилгээ хийх чадвар гэсэн 3 төрлөөр мэдлэгээ шалгуулна.
Авбал зохих нийт оноо 100. Үүнээс 65-аас дээш оноо авсан оролцогч шалгалтандаа тэнцэнэ гэсэн үг. Шалгалтын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй хүргэх үүднээс Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудас, мөн цахим дэлгэцээр шууд харуулж байна. Шалгалт хэвийн үргэлжилж байна.
Эх сурвалж: Khovdnews.mn

Сэтгэгдэл ( 0)