Нөөцийн махыг хүнсний 10 дэлгүүрээр худалдаална
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан маргаашнаас буюу 04 дүгээр сарын 03-аас эхлэн аймгийн нөөцийн махыг худалдаанд гаргахаар бэлтгэл хангалаа.
Аймгийн Засаг даргын Тамгын газар Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Хүнсний 10 дэлгүүртэй “ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ” байгуулан нөөцийн махыг 1,5-4 кг-аар бэлтгэн нийлүүлсэн байна. Учирч болох эрсдлийг тооцоолж Ховд аймаг махны нөөцийг тодорхой хэмжээгээр бүрдүүлсэн ба 40 хоногийн нөөцтэй байна.

Гэрээт дэлгүүрээр худалдаалах мах: Ямааны мах-6200, Хонины мах-7200, Үхрийн мах-8200 төгрөгийн үнэтэй байх ба их хэмжээгээр бөөндөж худалдаалахгүй. Өдөрт 1,5 тн мах нийлүүлэх юм. Үүнд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллана.Тиймээс иргэд оршин суугаа газрынхаа ойролцоох дэлгүүрээр үйлчлүүлж махны хэрэгцээгээ хангах боломжтой. Хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмээ чанд баримталж үйлчлүүлэхийг анхааруулж байна. Мөн “Ховд мах маркет “ХХК, “Хан Жаргалант-Ховд” ХХК-иуд үйл ажиллагаагаа хэвийн явуулж мах махан бүтээгдэхүүнээ нэрийн дэлгүүрээрээ зах зээлийн ханшаар худалдаалах юм.
Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ
Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 0)